ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна Кардашиан охиныхоо анхны зурийг сэтгүүлд зарна УИХ-ын дарга Вьетнам улсыг зорилоо Эмэгтэй амиа золиослогчид 10 хүний аминд хүрчээ Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар яригдсан 16 асуудал Төрийн хамгаалах байранд хүний эрх яриад ч хэрэггүй Назарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноожээ Хоёр Солонгос олимпиор нэг тугийн дор хамтдаа жагсахаар болжээ Шагай өвдсөн үед хэрхэх вэ Өнөөдөр болох зарим үйл явдал Нурууны өвдөлтийг намдаах хялбар аргууд Банкны тухай хуулийг батална Ихэнх нутгаар салхи шуургатай байна
Улаанбаатар -25°
Тэмүүжин, Чингисүүд “Чингис фестиваль”-д төлбөргүй үйлчлүүлнэ
2017.11.14

 

2012 оноос эхлэн жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Монгол бахархал”-ын өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Учир нь энэ өдөр эзэн богд Чингис хааныг мэндэлсэн гэж үздэг. Энэ жил Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулж “Женко тур бюро” компаниас “Чингис фестиваль”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. 

 

Тус наадмын нээлт энэ сарын 19-ний 11.00 цагт Чингис хааны морьт хөшөө цогцолборт болох юм. Энэ үеэр Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатар “XII зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц унших бол Түүхийн хүрээлэнгийн түүхч доктор, профессор А.Пунсаг Монголын нууц товчоотой холбоотой 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгаа дэлгэн олны хүртээл болгох гэнэ. Үүний зэрэгцээ “Чингис хаан ба Их Монгол Улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн, АХА асуулт хариултын тэмцээн, шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр, “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт болж, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах аж.

 

Мөн оролцогчид өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх, үндэсний хувцас өмсөж зураг авахуулах, “Чингисийн хишиг” монгол үндэстний хоолны баярт оролцох зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулагчдаас санал болгож байна. Түүнчлэн Чингис, Тэмүүжин нэртэй иргэдийг энэхүү наадмын үзвэрийн үнээс 100 хувь чөлөөлөх гэнэ.

 

Р.Дулам
 

Тэмүүжин, Чингисүүд “Чингис фестиваль”-д төлбөргүй үйлчлүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг