Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Ражон Рондо өнөөдөр талбайд эргэн ирлээ
2017.11.14

 

Нью Орлеанс Пэликанс багийн холбон тоглогч Ражон Рондогийн гэмтэл илааршжээ. Гэмтэл бэртэл ихтэй энэ улирлын эхний хэдэн тоглолтыг үзэгчдийн суудлаас үзэж сонирхсон эрхмүүдийн нэг нь Ражон Рондо билээ. Ивэрхий засуулах мэс ажилбар хийлгэж эхний нэг сар талбайн хажуугаас тоглолтыг ажсан ахмад холбон тоглогч өнөөдөр талбайд эхний тоглолтдоо оролцлоо.

 

Хэдийгээр түүнийг сайн холбогч гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэх хэдий ч Жрү Холидэйтэй хэр зохицох бол гэж дор бүрнээ таамаг дэвшүүлэх үзэгчид их байгаа. Өнөөдөр тэрбээр талбай дээр хамгийн дээд тал нь зургаан минутыг өнгөрүүлнэ гэж тоглолтын өмнө Алвин Жэнтри дасгалжуулагч мэдэгдээд байсан. Тиймдээ ч түүнийг багт ямар үр нөлөө үзүүлэхийг өнөөдөртөө бид мэдэж чадахгүй л болов уу.

 

Гэхдээ аажимдаа түүний минут ихсэж 20 болон түүнээс дээш минутыг талбайд өнгөрүүлэх нь ойлгомжтой асуудал юм. Тэгээд ч будагтай талбайдаа өнөө цаг үед ховордоод байгаа төвийн тоглогчдын хослолтой багийг тоглуулж чадах туршлага, мэдрэмж, авьяас гээд бүх зүйл түүнд бий. Тиймээс урт улирлын явцад түүнийг ямар холбогч вэ гэдгийг бид хангалттай мэдэж авах байх.

 

Тэрбээр өнөөдөр 2 оноо 2 ашигтай дамжуулалтыг 5 минут талбайд өнгөрүүлэхдээ авсан байна.

 

Б.Энх-Амгалан

Ражон Рондо өнөөдөр талбайд эргэн ирлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг