Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Ц.Цогзолмаа сайдыг үзэн ядагчдын давалгаа
2017.11.14

Арайхийн бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар томоохон сорилтуудтай тулгарч байна. Нийгэм, эдийн засгийн толгой өвтгөсөн олон асуудал дунд багш нарын тэмцэл чамгүй хачир болж буй. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүхийн танхимд уламжлагдан ирсэн багш нарын тэмцэл өнөөдөр ч бүрэн шийдлээ олоогүй байна.

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ямар ч байсан ажил хаялтыг зогсоож, галыг цурманд оруулсан. Гэхдээ шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллана гэсэн тодорхойгүй, хуудуутай амлалтыг өгөв. Харин энэ амлалтанд гал унтрахгүй нь ойлгомжтой. Багш нарын цалинг хүсч буй шиг нь 50 хувиар нэмэх үү. Эсвэл урамшуулал нэрээр 300 мянган төгрөгөөр өгөөд ам таглах нь уу гэх эргэлзээ багш нарын дунд байна. Тиймдээ ч багш нар Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд “ОНЦ” хэмээн тодорхойлсон шаардлагыг хүргүүлж байна. Тус шаардлагад Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тохиролцоог Ц.Цогзолмаа сайд, Ж.Батзориг дарга нар баталгаажуулахгүй. Зөвхөн багш нар хүлээн зөвшөөрч, баталгаажуулна гэх шаардлагыг тавьжээ. Харин энэ шаардлагыг хүлээн авахгүй бол багш нар тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв.

 

 

Энэ хурц хэлбэр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах зорилготой байх нь тодорхой буй. 60 мянган гишүүнтэй Багш багшдаа тусалъя фэйсвүүк группэд Ц.Цогзолмаа сайдыг үзэн ядагчдын давалгаа өрнөж байна. “Ажил хаясан багш нарын оронд ажиллахыг хүссэн хүмүүс олон байна” гэх сайдын үг багш нарын дургүйцлийг төрүүлсэн бололтой. Зарим нь “Ажилгүй хүмүүс олон байна, тэднээр сайд хийлгэе” хэмээн хариу барьсан харагдана. Товчхондоо салбартайгаа танилцаж ч амжаагүй боловсролын шинэхэн сайд багш нарын цалингийн асуудалд ороогдож, суудлаасаа бууж магадгүй болчихжээ.

 

 

Засгийн газар багш нарын цалинг 2018 онд 50 хувиар нэмнэ гэсэн тов тодорхой шийдвэр гаргахгүй л бол багш нар зогсохгүй нь ойлгомжтой байна. Тэд 50 хувийн нэмэгдэл цалингаа Ц.Цогзолмаа сайдын суудлаар барьцаалахаар дараагийн нүүдлээ бэлдэж буй нь илт.

 

Гэвч Засгийн газарт багш нарын цалинг нэмэх эрх мэдэл бий билүү. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Харин тэр хөтөлбөрийн шаардлагад цалин нэмэхгүй гэх тодорхой заалт бий. Тэгэхээр Засгийн газар хаданд хавчуулагдсан халиуны зулзага болсон гэсэн үг. Нэг талаас цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар, нөгөө талаас цалин нэмэхийг хориглосон ОУВС. Олон улсын хандивлагчдаас татгалзаж, дотоод асуудлаа шийдэх үү. Эсвэл багш нарыг аргадаж, аргацаах уу гэсэн сорилт Засгийн газрын өмнө үүслээ.

 

Ямартай ч багш нар нэмэгдэл, урамшуулал гэх зүйлд хууртахгүй нь тодорхой байна. Тэр урамшуулал нь 300 мянгаас 516 мянган төгрөг болж өссөн ч хүлээж авахгүйгээ илэрхийлсээр буй юм.

 

Б.Энэрэл

Ц.Цогзолмаа сайдыг үзэн ядагчдын давалгаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг