Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Хүн зодсон Харүмафүжи башёг өнжихөөр боллоо
2017.11.14

 

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн,  70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч сард мэргэжлийн сүмоч, өөрийн найз Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар Японы спортын мэдээний эх сурвалж Споничи сайт өнөөдөр мэдээлжээ.

 

Түүнийг энэ сарын башёг өнжих хүсэлтээ бичгээр уламжлах үеэр энэ талаар тодруулахад үгүйсгэсэнгүй. Мөн тэрбээр “Би ийм асуудал гаргасандаа уучлал гуйж байна” гэсэн байна.

 

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд маэгаширагийн 8-т эрэмбэлэгдэж байгаа Таканойва А.Баасандоржийн тархи хөдөлж, гавлын яс цуурснаас гадна өөр хэд хэдэн гэмтэл авсан гэж бичжээ. Үүнээсээ болж тэрбээр 11 сарын 5-9 хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм байна.

 

Өдгөө 33 настай Харүмафүжи Д.Бямбадорж нь 10 сарын 26-нд Тоттори дахь уламжлалт бүс нутгийн аялал барилдааны дараа нутгийн бөхчүүдтэйгээ зугаацаж явсан аж. Энэ үеэрээ өдгөө 27 настай Таканойва А.Баасандоржийн гаргаж байгаа авир өөрт нь таалагдахгүй байна гэж маргалдаж эхэлжээ.

 

Энэ талаар мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагууд Харумафүжи болон түүний багшаас тодруулга авсан байна.

 

2001 оноос эхлэн мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж байгаа Харүмафүжи нь дээд зиндаанд 9 удаа түрүүлснээс хамгийн сүүлд 9 сарын башёд ёкозуна цолтнуудаа төлөөлөн ганцаар барилдаж түрүүлээд байсан юм.

 

Харин энэ сарын башёд эхний хоёр өдрийн барилдаандаа өвдөг шороодоод байгаа бөгөөд өнөөдөр маэгашираг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах хуваарьтай байсан боловч өнжихөөр болоод байна.

 

Эх сурвалж: www.japantimes.co.jp

 

Б.Энх-Амгалан

 

 

Хүн зодсон Харүмафүжи башёг өнжихөөр боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг