”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -13°
БОАЖЯ аудитын шалгалтад 87.4 хувиар тэнцлээ
2017.11.14

 

БОАЖЯ-нд хийсэн аудитын дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албаны бусад хүний хамт танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бигчгийн дарга Ц.Цэнгэл, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа болон яамны харьяа газрын дарга нар оролцсон юм. Шалгалтын дүнг Үндэсний аудитын  газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулахдаа “БОАЖЯ аудитын шалгалтад 87.4 хувиар тэнцсэн. Тайлан гаргах үйл явцад орон нутаг дахь зарим газар нь бичиг баримт бүрдүүлэлтийн багахан зэргийн зөрчил гаргасан. Тиймээс  Үндэсний аудитын газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж, зөрчил дутагдлаа арилгаж байгаа тус яамныханд 12 дугаар сарын 1 гэхэд 87.4 хувийн биелэлтээ 100 хувьд хүргэх зөвлөмжийг хүргүүлж байна” гэв.

 

Дүнг танилцуулсны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу гэдгээс тухайн байгууллагын ажлын үр дүн харагддаг. Манай яамны хувьд харьцангуй сайн үзүүлэлттэй гарсанд баяртай байна. Гэхдээ энэхүү ажлаа 100 хувийн биелэлттэйгээр дүгнүүлэх ёстой гэж үзэж байна. Үндэсний аудитын газрынхны хажууд төсвийн төвлөрүүлэн захирагч нарт 12 дугаар сарын 1 гэхэд өгсөн зөвлөмжийн дагуу ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгөх үүргийг өгч байна. Нөгөөтэйгүүр, манай яамны хувьд өмнө нь хэрэгжиж байгаад дуусгавар болсон төсөл, хөтөлбөрүүд хаагдахад авлага нь шууд шилжиж ирдэг хүндрэл тулгардгийг санхүүгийнхан маань хэлж байгаа. Тухайлбал, Цэвэр агаар сан татан буугдахад 3.2 тэрбум төгрөгийн авлага нь манай яаманд автоматаар шилжиж ирсэн байх жишээний. Энэ мэт асуудлаас болоод өр, авлагатайд асуудал үүсдэг юм билээ. Тиймээс Ерөнхий аудитор болон албаны хүмүүст хандаж, аливаа төсөл хөтөлбөрийн хугацаа дуусах, байгууллага татан буугдах тохиолдолд асуудлыг хэрхэх вэ гэдгийг тодорхой болгож, анхааралдаа авна уу гэж хүсч байна” хэмээсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mne.mn

БОАЖЯ аудитын шалгалтад 87.4 хувиар тэнцлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг