Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Багш нар Засгийн газрын тоглоом биш
2017.11.14

Гэрэл зургийг MPA.mn

 

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос мэдэгдэл гаргаж, Засгийн газар, Монголын боловсрол шинжлэлийн үйлдвэрчний эвлэлд хүргүүлж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Өчигдөр цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанаар ажил хаялтаа зогсоохоор болсон юм.

 

Хурлын эхэнд багш нар цалингаа 1.6 сая болгохыг зорьсон ч эдийн засгийн хүндрэлийг тооцон  50 хувиас доошгүйгээр нэмэхгүй бол ҮЭ-ийг өөрсдийнх нь төлөө ажиллаагүй гэж үзнэ гэдгээ хэллээ. Түүнчлэн гурван талт хэлэлцээрээр гарсан шийдвэр багш нарт зөвшөөрөгдөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн тэмцлийн хурьц хэлбэрт шилжинэ гэж байлаа.

 

Монголын шинжлэх ухаан боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, багш нарыг төөрөгдүүлж байгааг ч хурлын үеэр хэллээ.

 

Мөн "Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй байдаг. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Багш нар Засгийг газрын тоглоом биш. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно" гэлээ.

 

Р.Дулам

Багш нар Засгийн газрын тоглоом биш
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг