Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Тамирчин, дасгалжуулагч нарт Олимпийн тэтгэлэг гардуулав
2017.11.14

 

“Токио-2020” зуны олимпийн наадмын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо.

 

 Тус тэтгэлэгт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэквондо гэсэн долоон төрөлд 17 тамирчин, дасгалжуулагчид хамрагдаад байгаа юм. Чөлөөт бөхийн тамирчдаас тус хөтөлбөрт хамрагдаад буй дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга гэсэн дөрвөн тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй МҮОХ-ын удирдлагууд тэтгэлгийг нь олголоо.

 

ОУОХ, МҮОХ, Спорт холбоо, тамирчдын хоорондын байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин, дасгалжуулагч нар тэтгэлэг хүртэх юм.

Тамирчин, дасгалжуулагч нарт Олимпийн тэтгэлэг гардуулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг