Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Уул уурхайн компаниуд орон нутгийн гэрээг үл тоомсорлож байна
2017.11.14

Гэрэл зургийг MPA.mn

 

“Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг Нээлттэй нийгэм форум, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” хамтран хийжээ. Уг судалгааг өнөөдөр танилцууллаа. 

 

Судалгаанд 1500 гаруй хайгуул, олборлолтын лиценз эзэмшдэг 200 гаруй компанийг судлахад орон нутгийн гэрээнд тооцогдох 23 гэрээний мэдээлэл олжээ. Гэтэл таван жилийн өмнө олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын саначилгын тайланд орон нутгийн 23 гэрээ байсан тухай дурдсан байжээ. Энэ нь манай улсад гэрээг ил тод мэдээлэх эрх зүйн зохицуулалт байдаггүйтэй холбоотой аж. Харин стратегийн ач холбогдол бүхий компаниас зөвхөн “Оюутолгой” компани орон нутгийн гэрээгээ ил тод болгожээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр Хэнтий баймагт 273 хайгуул, ашигт малтмалын зөвшөөрөл олгосон ч үүнээс 10 компани нь л орон нутгийн гэрээ байгуулжээ. Мөн тэдний нэг нь гэрээгээ ил тод мэдээлэхийг зөвшөөрсөн байна. Эндээс дүгнэхэд уул уурхайн компаниуд орон нутгийг гэрээг үл тоомсорлож байна. Улсын төсвийнхөө дөрөвний нэгийг уул уурхайгаас бүрдүүлдэг манай улсын уг салбарт орон нутгийн иргэдтэй холбоотой асуудал их гардаг билээ.

 

Р.Дулам

Уул уурхайн компаниуд орон нутгийн гэрээг үл тоомсорлож байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг