Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -10°
ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн шилдэг гурван оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
2017.11.14

АББ групп, МонХорус Интернэшнл ХХК хамтран ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн шилдэг гурван оюутанд сургалтын тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо. 

 

АББ Групп нь 2015 оноос тус тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Энэ жил АББ Группийн зүгээс хоёр оюутан, албан ёсны дистрибьютер МонХорус Интернэшнл ХХК-иас нэг оюутны бүтэн жилийн сургалтыг тэтгэлгийг олгож байгаа юм.
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ШИНЭЧЛЭЛТ, ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ ХИЙХ ЦАГ ИРСЭН

 

 

 

АББ группийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга С.Эрдэмбаяр "Манай грүппээс Монголын эрчим хүчний салбарын ирээдүй болсон оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлаад гурав дах жилийнхээ нүүрийг үзэж байна. Ер нь эрчим хүчний салбарт шинэчлэлт, техник технологийн инноваци хийх цаг ирсэн. Үүнтэй холбогдуулан бид ирээдүйн инженерүүдийн боловсрол, мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурлага сайтай ч үргэлжлүүлэн суралцахад санхүүгийн боломжгүй оюутнуудыг илүү анхаарч сонгосон.

 

Тэтгэлэг авсан оюутнууд манай компани болон дистрибьютер компаниудад дадлага хийх боломжтойгоос гадна их сургуулиа төгсөөд ажиллахад том боломжийг нээж өгдөг. Мөн манай группээс ШУТИС-д хоёр лаборатори хандивласан" гэлээ.

 

АББ ГРУППИЙН ТЭТГЭЛЭГ ИРЭЭДҮЙД МААНЬ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛЛОО

 

 

 

ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн 3 дугаар дамжааны оюутан П.Отгонзаяа "АББ группийн тэтгэлэгт хамрагдсандаа баяртай байна. Энэхүү тэтгэлэг төгсөөд ажлын байртай болох боломж, мөн ирээдүй, боловсролд маань том хөрөнгө оруулалт болж байгаа. Цаашдаа энэ группийн итгэлийг алдалгүй илүү хичээнэ" гэсэн юм.  

 

Дэлхий даяар АББ Группын долоон судалгааны нэгдсэн төвүүдэд 8,500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлдэг байна.

 

ӨМНӨХ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД БҮГД АЖИЛД ОРСОН

 

 

 

МонХорус Интернэшнл ХХК-ийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагва"АББ групп Монгол Улсад албан ёсоор орж ирээд дөрвөн жил болж байна. Бид хоёр жилийн өмнөөс хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Оюутнууд Эрчим Хүчний Сургууль төгсөхдөө орчин үеийн инноваци, технологийг мэдэх ёстой учраас бид энэ сургуульд нэлээд хөрөнгө оруулсан байгаа. Өмнөх тэтгэлэгт хамрагдсан оюутнууд маань сургуулиа амжилттай төгсөөд бүгд ажилд орсон. Зарим нь Герман, Финланд улсад сургалтад сууж байгаа" гэлээ.

 

Мөн өмнөх тэтгэлэгт хамрагдаж байсан МонХорус Интернэшнл ХХК-ийн инженер Б.Худабайгаас тэтгэлгийн талаар тодруулахад "Би 2016 онд АББ группийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Сургуулиа төгсөөд МонХорус Интернэшнл ХХК-д ажилд орсон. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг сургуулиа төгсөх хүртэл нь сургалтад нь анхаараад зогсохгүй, ажилд орох боломжийг нээж, үргэлжлүүлэн сургадаг нь том давуу тал болдог" гэсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://ikon.mn

ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн шилдэг гурван оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг