Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Эрх баригчдыг хэн удирдах вэ
2017.11.20

 

МАН-ын XXVIII  их хурал өнөөдөр СТӨ-нд эхлэх гэж байна. Их хурлын 1309 төлөөлөгчид өглөөний 07.30 цагаас  нэгдсэн зохион байгуулалтайгаар тусгай үйлчилгээний автобусаар СТӨ-д ирлээ. Их хурлын төлөөлөгчид  “МАН-ын XXVIII их хурал” гэсэн тус намын лого бүхий зангиагаар гоёжээ.  Гурван өдөр үргэлжлэх МАН-ын их хурлаар төлөөлөгчид намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталж, дараагийн удирдагчаа сонгоно.

 

Өнөөдөр парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригч хүчнийг хэн удирдах вэ гэдэг улстөрчдийн төдийгүй олны анхаарлын төвд байна.

 

МАН уг нь дотоод асуудлаа шийдвэр гаргасныхаа дараагаар олон нийтэд түгээдэг хайрцаглагдсан бодлоготой улс төрийн хүчин байсан.  Дотроо хагаралдсан ч тогооноосоо халиадаггүй байдал нь зүүний хүчний чиглэлийн улс төрийн хүчний гол бодлого.  Харин өнөөдөр тус  намын хайрцаглагдсан бодлого алдагдаад зогсохгүй,  хагарч, бутрах дээрээ тулж, талцаад байгаа. Үүнийг зөвхөн УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн 33:32-ын бүлэг болон талцсанаар жишээлэхэд хангалттай.  МАН-ын дотоод аппарат дахь жигүүр, фракц орон нутгийн гишүүдээ хэд хувааж талцсныг таашгүй.  

 

МАН-ын даргад нэр дэвшигчийг Удирдах зөвлөл Их хуралдаа оруулж ирэх заалттай. Гэхдээ нэг нэр дэвшигч үү, нэлээд хэдэн эрхмийг өрсөлдүүлэх үү гэдэг Удирдах зөвлөлийн шийдэх асуудал.

 

МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө эртнээс зарласан.  Хачирхалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулиар “Монгол ялна” хэмээн цахимаараа уриалж, МАН-ын даргынхаа эсрэг  өрсөлдөгчийг дэмжигч 'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвших хүсэлт гаргаж олны нүдийг орой дээр нь гаргаад байна.

 

Их хурлын үеэр нэр дэвшигчдийн хэн нь Удирдах зөвлөлөөс, хэн нь заалнаас өрсөлдөх нь тодорхой болно. Ямартай ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын хооронд өрнөх биз. Заалнаас ч дахин нэр дэвшигч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг хоёрын тухайд  санал хуваах зорилго агуулж байгаа гэх бор шувуу нисч байгаа. Гэхдээ тэдэнд МАН-ын их хурлын төлөөлөгчид итгэл үзүүлээд байхгүй  гэж ажиглагчид үзэж байна.

 

Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Их хурлын төлөөлөгчид У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар дээр бүлэг, фракцаараа хуваагдсан. Нэгэнтээ  У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхдээ МАН-ын даргын квотыг ч давхар дайсан бага хурлын гишүүд өнөөдөр их хурлын төлөөлөгчөөр оролцож байгаа.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа 100   парламентаас бүрдүүлсэн.  Тиймээс түүнд ирэх жилүүдэд Засгийн газрыг төдийгүй МАН-ыг удирдаж,  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олгох уу. Эсвээс “дан дээл”-тэйгээр зөвхөн Засгийг удирдуулах уу.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 65 гишүүнээ удирдаж чадахгүй хоёр талцууллаа гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Хэрвээ  Д.Хаянхярвааг сонговол МАН-ын дарга парламентын гишүүн эрхэм болно. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд  болон МАН-ын дарга хоёр нэг зорилго, нэгдсэн бодлоготой байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, намынхаа эв эеийг сахиулах нэгэн зүгт чиглэхэд хүрнэ.

 

Ямартай ч энэ долоо хоногт МАН-ын дарга М.Энхболд халаагаа шилжүүлж, УИХ-ын даргын албан тушаалдаа үлдэнэ. Харин МАН-ын шинээр сонгогдох  даргад  намынхаа нэгтгэх, парламент дахь эрх баригч хүчин, олонхийн суудлыг 2020 оны УИХ-ын сонгуулиар ч хэвээр хадгалах хатуухан даваа тулгарч байгаа.

 

МАН-ын XXVIII их хурлын 1309 төлөөлөгч шинэ удирдагчаараа хэнийг сонгохоос  улс төрийн ууган хүчний ирээдүй  хамаарна. 

Н.Энхлэн

Эрх баригчдыг хэн удирдах вэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг