Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо
2017.11.20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Хойд Солонгосыг зорилоо. Тэрбээр Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн уулзалтад оролцохоор тус улсыг зорьж буй юм.

 

 

Харин О.Баасанхүүг  бараг онгоцонд сууж амжаагүй байхад МАХН-аас хэвлэлийн хурал хийж, түүнийг намаасаа хөөсөн тухай мэдээлэв. О.Баасанхүүг олигархуудын гар хөл болж, намынхаа эсрэг ажилласан хэмээн банга хүртээж буй нь энэ аж. МАХН-ын Гүйцэтгэх хороо О.Баасанхүүг дараах гурван үндэслэлээр намаасаа хөөж буй гэнэ.

 

  • Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд  МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, ялалтыг луйвардах боломж олгосон.

  

  • “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.

 

  • ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, хэний гар хөл болдгоо илчилсэн.

 

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын түнжин хагарсан гэж болно. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлснээс үүдэн, О.Баасанхүү даргынхаа эсрэг дуугарч эхэлсэн. Бүр МАХН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Н.Энхбаяртай хариуцлага тооцно хэмээн мэдэгдэл хийж байв.

 

Харин сүүлийн үед намын их хурлыг хийхийг шаардаж, Н.Энхбаяргүйгээр МАХН урагшилж, шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг болсон. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр хайр даахгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө хаан гэж ойлгож байна” хэмээн нэлээн том дуугарсан удаатай. Товчхондоо намынхаа их хурлаар даргын суудлыг ярьж, Н.Энхбаярыг буулгаж “хаях”-ыг хүсдэг болсон гэсэн үг. Үүнээс үүдэн МАХН хоёр хуваагдаад буй нь гишүүдийнх нь хийсэн хэвлэлийн мэдэгдлүүдээс тодорхой.

 

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ намын даргынхаа эсрэг дуугарсан. Тэрбээр “Би тушаал биелүүлдэг цэргийн хүний талд байна. Тушаал өгдөг хүмүүсийнх нь араас яв л даа. Тэр Н.Багабандийг хай л даа. Н.Энхбаярыг, С.Баярыг үз л дээ” хэмээн дуугарсан нь МАХН-ын даргын уурыг хүргэсэн бололтой. О.Баасанхүүг намаасаа хөөх гурван шалтгаандаа үүнийг дурджээ.

 

УИХ-ын чуулганы танхимаас Н.Энхбаярын эсрэг дуугарч, намын гишүүддээ их хурлаа хийх тухай сануулж эхэлсэн учраас О.Баасанхүүг яаран хөөх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр түрүүлж хөдлөхөөр яарчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал хаашаа ч эргэж магадгүй хэмээн, О.Баасанхүүг “МАХН-ын нэрийн өмнөөс  ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй” болгов.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нэгэн цагт салахын аргагүй “ах, дүү” байв. Н.Энхбаярыг “аав”-ынд байхад О.Баасанхүү хөлөө хүрэх газар хүртлээ явсан. Харин одоо Н.Энхбаяр түүнийг С.Ганбаатараар сольжээ. С.Ганбаатарыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дараа нь намынхаа дэд дарга болгон дэвшүүлсэн. Харин сүүлийн үед Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ганзага нийлэн хөдөө орон нутгаар явж, 2020 оны сонгуулийн бэлтгэлээ базааж яваа гэнэ лээ.

 

Нэгэн цагт хамт байсан эрчүүдийн нөхөрлөл энд дуусах бололтой. МАХН-аас хөөсөн талаар О.Баасанхүү байр сууриа илэрхийлж амжаагүй байгаа. Тэр Н.Энхбаярын шийдвэрийг дагаж, сул гишүүн болон “Бор оймсонд хавчуулагдаж, парламентад орж ирсэн” нэрнээсээ холдож магадгүй л юм.

 

Б.Энэрэл

Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг