Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Б.Хурцын онилсон ГУРАВ
2017.11.21

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцов. Түүнийг цензургүй ярина гэсэн сэтгүүлчийн зар олон нийтэд чамгүй хүлээлтийг бий болгосон. Б.Хурц олон асуудлын гогцоог тайлна, цааш нь ярих уу, яах уу гээд үлдээсэн зүйлсээ үргэлжлүүлнэ хэмээн хүлээж байсан. Гэвч Б.Хурц мэдэхгүйгээр мянган үгийг таглалаа. Сэтгүүлчийн ихэнх асуултад “Өө мэдэхгүй...би яаж мэдэхэв дээ...өөрөөс нь асуугаач... хэн тэгжийн....үгүй байлгүй дээ... өө тэгжийн үү....” гэхчлэнгээр бултсаар байв. Нэвтрүүлгийн эхлэл энэ мэтээр дорвитой хариултгүй байсан бол сүүлдээ асуултгүй болоод төгсөв.

 

 

Гэхдээ Б.Хурц генерал байгаа оносон. Тэр зөвхөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан гэх гурван хүн рүү чиглэсэн, тэр чиглэлээ ч алдаагүй. Өөрийн онилсон зорилтот бүлэг буюу энэ гурван хүн рүү хандаж үгээ хэлж, зорилгоо ч биелүүллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг эсэргүүцэж, түүний томилгоогоор нээлттэй сонсгол хийхээр гишүүдийн гарын үсэг цуглуулсан нь, УИХ-аар хэлэлцүүлэхээр М.Энхболд даргад өргөн мэдүүлсэн нь бүгдээрээ “PR” гэнэ. Энэ үгийг Ж.Батзандан өөрөө хэлсэн гэдгийг Б.Хурц дэлгэв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон эрчүүдийн ярианы үеэр ийм зүйл яригджээ. Мөн тэр Ж.Батзанданг “Дарвагнаад байгаарай, ална шүү” гэж хэлснээ хүлээж, “Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй байгаа юм” хэмээн барьцлаа.

 

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд “Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шүү дээ” хэмээн хэнэггүй сайхан ярьсан гэнэ. Хүн үхэх л ёстой юм чинь үхээ л биз гэсэн утга юм уу даа. Л.Болдоос болж хоёр хүн цаазлуулсан, Хойд Солонгост 300 мянган ам.долларын өртэй гэх асуудал мөн л Б.Хурцын томилгоотой зэрэгцүүлэн гаргаж ирсэн “PR” маягтай зүйл яригдлаа. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд твиттер хуудсаараа дамжуулан “Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Б.Хурцаас шаардаж байна. Гэмгүй хоёр хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан, тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан. Гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ес баймаар” хэмээн хариу барьжээ.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан шалгах хэрэгтэйг Б.Хурц хэлэв. Хуульзүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг зүгээр ч нэг хольж сольдоггүй. С.Зоригийг хөнөөсөн хэрэг  Эрдэнэттэй ч холбоотой. Тиймээс энэ бүхний учиг Ц.Нямдоржоос гарах утгатай зүйлийг Б.Хурц генерал ярина лээ. Мөн тэрбээр Ц.Нямдоржийг хуульзүйн салбарыг толгойлох үед олон хууль бус үйлдэл хийгдэж, цөөнгүй хүн хэлмэгддэг гэх зүйлсийг барин тавин ярьсан. Тодорхой зүйл нь Ц.Нямдорж, Б.Хурц гэх хоёр хүн С.Зоригийн хэрэг, Хятадын тагнуул, Эрдэнэтийн асуудлаас үүдэн түнжин хагарч, өнөөдөр биен рүүгээ хялалзаж яваа аж.

 

Ямартай ч Монголын улс төрийн амьдралын сүүлийн 20 хоногийн дуулиан болоод буй асуудлаар Б.Хурц байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ зөвхөн Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан гэх хүмүүсийг чиглэж, бусад асуудлыг “мэдэхгүй”, “улсын нууц” гээд далд үлдээв. Мөн тэр зөвхөн “но”-той хүмүүс өөр нь рүү дайрч буйг хэлсэн. Тэгэхээр Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нарын “но” анхаарал татах дараагийн асуудал болон үлдэв.

 

Б.Энэрэл

Б.Хурцын онилсон ГУРАВ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг