Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
У.Хүрэлсүх нам, төрийг хэрхэн удирдахыг харах үлдлээ
2017.11.22

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын XXVIII  их хурлаас намын даргаараа сонголоо. 1309 төлөөлөгчийн 60 гаруй хувийн итгэлийг авч, Монголын улс төрийн ууган хүчнийг удирдах эрх түүнд шилжлээ.   МАН-ын экс  дарга М.Энхболд түүнд парламентад үнэмлэхүй олонхи 65 суудалтай, эрх баригч хүчнийг хүлээлгэж  өглөө.  Өмнөх Засгийн газарт Шадар сайд байсныг эс тооцвол У.Хүрэлсүх парламентын гишүүн бус үедээ   МАН болоод Засгийн газрыг тэргүүлж байгаагаараа онцлогтой.  


Сөрөг хүчин бус эрх баригч байх үед намыг тэргүүлж, Засгийг удирдана гэдэг асар их үүрэг хариуцлага. Одоо түүнд хагарсан намыг эвлэрүүлж, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах үүрэг хариуцлага ногдож байгаа. 


Учир нь 200 гаруй мянган гишүүнтэй гэх МАН өнөөдөр дахин хоёр хуваагдахад хүрээд байгаа.  Тодруулбал, одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлахдаа хэсэг бүлэг гишүүдийг өөртөө элсүүлсэн.  Н.Энхбаярт дагаар орсон зарим гишүүд өнөө ч МАН-тай холбоотой байж, нэгдмэл байхыг илүүд үзэж, хоёр намын удирдлагуудад “зөвлөдөг”. Гэхдээ нэгэнтээ  өрх тусгаарласан хоёр намын нэгдэнэ гэдэг үлгэр.  Харин өнөөдрийн МАН дахь хагарал нь бутралаар үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй.    УИХ дахь МАН-ын 65 гишүүн 33:32-ын бүлэг болон талцсан байгаа.  Энэ талцал нийгэмд МАН дахин хоёр хуваагдах нь гэсэн мессэжийг аль эрт өгсөн.   МАН дахь зөрчилдөөний галыг намжаах эсэхээс У.Хүрэлсүхийн ажлын гараа эхлэх юм. Зөвхөн УИХ дахь намын бүлэг төдийгүй олон нийт ч танхимд нь  байсан ажиллаж Засгаа унагааж, өөрөө албан тушаал горилсон түүнд талтай бус  байгаа. 


Тэр дундаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд У.Хүрэлсүхийн танхимыг өнөө хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр үг, үйлдлээрээ илэрхийлдэг.  У.Хүрэлсүхэд намын дотоод аппаратаа бэхжүүлж, эв нэгдлийг хангахад ч, Засгийн газрын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ч хамгийн нөлөөтэй эрхмүүд бол парламент дахь 65. Тиймээс ч Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ 100 хувь парламентын гишүүдээс томилж,  саналыг өөртөө татах эхний алхамаа хийсэн.  Энэ нь түүнийг өнөөдөр МАН-ын даргын албан тушаалд томилогдоход нь ч гол суурь, хөшүүрэг болсон. 


Одоо өөрийнх нь эсрэг зогсож байгаа 32-ын бүлэгтэйгээ эвлэрлийн гэрээ байгуулах нь МАН-ын даргын хамгийн эхний алхам болох биз.  Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдаггүй. 


Нөгөө талаас У.Хүрэлсүх МАН-ын даргын албыг давхар хашснаар   Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулах баталгааг хангалаа.  Одоо түүнд МАН-ын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх мэдэл бүрэн олгогдлоо.  


Өнөөдөр МАН-ын XXVIII их хурлаас бага хурлын төлөөлөгчдийг сонгоно.  Шинээр бүрдэх бага хурлын гишүүдийн дийлэнхь н зүүний хүчний буюу намын даргын фракцынхнаас бүрдүүлэх байх. Өмнөх бага хурлын гишүүд ч мөн л намын даргын буюу хотын фракцаас бүрдэж байлаа.  Учир нь бага хурлыг гишүүд орон нутагт намын бодлогыг  ухуулж, сурталчлан хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн тухайд намын төдийгүй Засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг давхар ногдоно. Үүнээс гадна МАН-ын аппаратыг удирдах Ерөнхий нарийн бичгийн дарга ч гишүүдийнхээ эв нэгдлийг хангах сайн менежер байх хэрэгтэй. Эс бөгөөс генсек нь намын даргынхаа адил нударга зөрүүлчихдэг эрхэм сонгогдвол МАН бутрахын дохио.


Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэдий ч У.Хүрэлсүхэд  МАН-ын даргын хувьд парламент дахь олонхийн бүлгийг ч чиглүүлэх үүрэгтэй. 


Ийнхүү У.Хүрэлсүхэд эрх мэдлийг бүрэн шилээд байна. Тэрбээр хүссэн албан тушаал, эрх мэдлээ бүрэн авлаа. 2020 онд эрх баригч хүчнийг парламентад үлдээх үү, гудамжинд гаргах уу гэдэг мөн л У.Хүрэлсүхээс хамаарна.

 

Тээр жил АНУ-д суралцаж байгаад дөнгөж эх орондоо ирэнгүүтээ Ерөнхий сайдаар томилогдсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индрээс "Ард түмнийхээ хаан сонголтод талархаж байна" гэдгээ мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн сонгуулиар МАН парламентад эрх баригч хүчин болж,   Ерөнхийлөгч АН-аас сонгогдож,  УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвшиж чадаагүй ч  энэ цаг үед МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших болсон У.Хүрэлсүх та ч ард түмнийхээ "хаан сонголт"-д талархан зүтгээрэй.  Эдүгээ олон нийт У.Хүрэлсүхийг нам, төрийг хэрхэн удирдахыг нь харах үлдлээ. 

Н.Энхлэн

 

У.Хүрэлсүх нам, төрийг хэрхэн удирдахыг харах үлдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг