Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу
2017.11.23

УИХ-аар Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа. Ер нь Хөрөнгө оруулалтын банкны, Банкны тухай,  Төв банкны гэсэн гурван хуулийн төсөл хэлэлцэх шатандаа явж байгаа юм.  Эдийн засаг хүндрэлтэй, зээлжих зэрэглэл буурсан энэ үед банк, санхүүгийн эрхзүйн байдлыг сайжруулж, зээлийн хүүг бууруулах, зээлд тавих шалгуурыг багасгах гээд банк, мөнгө санхүү тойрсон олон шийдэх асуудал байгаа.

 

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хувийн хэвшил байтугай төрийн зарим байгууллага ч цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй байх хэвийн үзэгдэл болсон.   Тиймээс өдөр тутмаас эхлээд урт хугацааны зээл төлөх гэж олон нийт урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Олон нийт гэдэгт нийгмийн дундаж давхрагыг хамруулж байгаагаас бус  хэт хөрөнгөжсөн хийгээд амьжиргааны түвшин нэн доогуур хэсгийг хамруулах шаардлагагүй. Хэт хөрөнгөжсөн хэсэг банкинд зээлтэй ч түүнээс давсан эд хөрөнгөтэй бол нэн ядуус банк байтугай ломбардод тавих эд зүйл ч байхгүй.

 

Өнөөдөр банк, санхүүгийн байгууллагад ямар нэг зээлгүй хүн гэж үгүй.  Тэр дундаа ломбардаас  иргэний үнэмлэхтэй иргэн бүр хамааралтай болчихсон.  Улсын төсвийг жил бүр алдагдалтай баталж байна гэдэг бол өрхийн төсөв урсгал зардлаасаа эхлээд   моргейжийн зээл,  гэнэтийн зардал гээд талийж өгнө. 

 

Гэтэл банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүү болоод тавигдах шаардлага жил ирэх бүр намсах бус өндөрссөөр байгаа.  Цалингийн зээл гэхэд тухайн хүний ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, гэр бүлийн байдал, ам бүлийн тодорхойлолт, гэрлэсэн эсэх зэрэг албан бичгийг шаардах бол зээл хүссэн маягтад ямар боловсролтойгоос эхлээд хэзээ хаанаас  ямар зээлийг юуны зориулалттай аваад, хэдийг төлж дуусгасан гээд  үй түмэн асуулт хөвөрч байна.   Мөнгөний эрэлд гарсан иргэд тэр бүрийг тэвчээртэй бөглөнө.  Гэвч орлогын түвшингээсээ хамаараад хүссэн зээлээ авч чадахгүй буцах тохиолдол олонтаа.

 

Харин өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байгаа Банкны тухай хуулиар банк, санхүүгийн байгууллагын шинэчлэл, зээлийн хүүг бууруулах эсэд иргэд чих тавин сонсож байгаа байх. Гэхдээ Банкны хууль иргэдэд үйлчлэх гэхээсээ эрхзүйн орчин сайжруулах тал дээр  арилжааны банкны үйл ажиллагаанд  хуулиар халдсан  заалт байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж байна лээ.  Уг хуулиар харилцагчдын итгэлийг алдах вий гэсэн болгоомжлол байгаа юм билээ.   Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны 13 банкинд  шалгалт оруулсан. Гэхдээ шалгалтын дүнг  олон нийтэд мэдээлж,  банкуудын өнөөгийн нөхцөл байдлыг ил тод зарлахгүй байх гэж төв банкны удирдлагуудаас найдлага тавьж, нөгөө талаас хүсэлт илгээж байгаагаа давхар анхааруулна лээ. Ер нь зарим   арилжааны банкны нөхцөл байдал хүнд байгаа гэж ярьдаг ч баттай мэдээлэл байдаггүй.  Нөгөө талаас банкин мөнгөө хадгалуулсан иргэд тухайн  банкны талаар муу мэдээлэл сонсвол итгэл алдарч, хадгаламжаа эргүүлж татахад хүрдэг.

 

Гэхдээ өмнөх эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хадгаламжийн эрсдлийг төр дааж байлаа. Одоо ч энэ заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа байх.

 

 Нөгөө талаас зээлийн хүүг бууруулах талаар байнга ярьж, шаарддаг ч  зах зээлийн дагуу явж ирсэн. Хуулиар ч юм уу, хүчээр зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох нь зах зээлийн зарчмаасаа ухарсан алхам болно гэж үздэг. Харин Банкны тухай хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төвбанк тогтоохоор хуульчилсан юм билээ.  Энэ нь иргэдэд зээлийн хүүг бууруулах нь гэх итгэл төрүүлэхээр байгаа ч нөгөө талдаа хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс шууд оролцсон хууль бус үйлдэл  болно.

 

Тиймээс өмнөх долоо хоног Банкны тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.  Өнөөдөр хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  Ингэхдээ зээлийн хүүг бууруулах асуудлыг эргэж харах юм билээ.

 

Ер нь арилжааны банкууд зээлийн хүүг  бууруулах төдийгүй зээл олгох босгоо ч намсгах  цаг ирсэн байлтай. Энэ бүхнийг  хуулиар, захиргаадалтын аргаар бус зах зээлийн зарчмаараа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, харилцагчдаа татах үүднээс хэрэгжүүлмээр. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй   байтугай сэргэсэн хэсэгхэн үед ч  мөнгөний хэрэгцээ байнга үргэлжилсээр байдгийг банк, санхүүгийн байгууллагынхан юу эс андах билээ.

 

Зээлийн хүү нь  өндөр ч  “зээлийн хүүгээ буурууллаа, хамгийн бага хүүтэй” гэсэн сурталчилгаандаа банк,санхүүгийн байгууллагынхан хариуцлага хүлээдэггүй юм даг.  Өнөөдөр ипотекийн зээлэнд хамрагдсан иргэдийн төлсөн мөнгөний дийлэнхийг зээлийн хүү эзэлж,  ямххан хэсгийг үндсэн төлбөрт төлж байгаа.  Тиймээс ч ипотекийн зээл  олгож байгаа гэх жижүүрийн үг дайснаас бус өнөөдөр зогсонги байдал ороод байна.  Банкны хуулиар энэ бүх асуудалд зохицуулалт хийнэ гэж найдъя. Ямартай ч парламентад дуншиж байгаа Банкны хууль хэрхэн батлагдахыг харж л байя.

Н.Энхлэн 

Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг