Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Меган Фокс: Алдартай од байхаас сайн ээж байхыг илүүд үзэж байна
2017.11.27

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Меган Фокс сүүлд “Teenage  Mutant Ninja” киноны гол дүрд тоглосон юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө  “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ.

 

 

-Меган Фокс. Энэ гайхалтай бүсгүйг сэтгүүлийнхээ хойморт урьж чадлаа. Бараг л 2-3 жил сэтгүүлийн нүүр, бүрэн хэмжээний ярилцлага өгөөгүй санагдаж байна. Тиймээс энэ ярилцлага гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна?

 

-Тиймээ. Хэвлэлээс дайжсан амьдрал минь энэ ярилцлагаар өндөрлөж байгаа бололтой. Маргаашнаас “Vogue”, “Elle”, “V magazine” гэх мэт сэтгүүлүүд Меган чи “Cosmopolitan” сэтгүүлд ярилцлага өгсөн байна лээ. Өөдгүй зан гаргахгүй юм байгаа биз дээ. Хоёулаа хаана уулзах уу гээд л залгаж өгнө дөө. /Инээв/

 

-Та ч эрэлтэй хэвээрээ л байгаа юм байна?

 

-Үнэ цэнээ мэдэрсэн хүн хамгийн үнэ цэнэтэй байдаг. Би өөрийгөө хүндэлдэг учир бусад ч гэсэн намайг хүндлэх учиртай.

 

-Өдгөө гурван хүүхдийн ээж. Холливуудын чимэг бүсгүй ээж болсон гэхээр итгэж өгөхгүй юм. Ээж байх хэр байна даа?

 

-Хүүхэд бол гэрийн гэрэл юм байна лээ. Хааяа гар утас шиг, заримдаа нойрны эм шиг. Хүүхдүүдээ унтуулах гэж үйлээ үздэг. Миний амьдрал яг л дайны талбар шиг. Уйлаан, чарлаан, инээд, хөөр. Хааяа Меган чи ингэж үйлээ үзэж, хүүхдүүдтэйгээ зууралдаж байхын оронд хүүхэд асрагч хөлслөх хэрэгтэй шүү дээ гээд л өөртэйгээ ярилцдаг. Би сүүлийн хэдэн жил уран бүтээл бус гэр бүлдээ анхаарал хандуулсан. Тиймээс гэр бүлдээ зарцуулах алтан мөч бүхнээ мартагдашгүй өнгөрүүлэхийг хүсч байна. Та асуусан, ээж байх хэр байна гэж. Ээж болно гэдэг их хариуцлагатай ажил юм байна лээ. Би ээж болсноороо энэ амьдралдаа маш том алхам бас ухралт хийсэн. Ганц бие байхад минь кинондоо тоглуулах гэж гүйдэг найруулагч нар намайг тоохоо болсон. Хөгжилтэй байгаа биз. Би ээж боллоо гээд үхээгүй шүү дээ. Миний ур чадвар, хүсэл мөрөөдөл яг л өмнөх шигээ дүрэлзэж байна.

 

 

-Холливууд бол хүчтэй нь үлддэг талбар биз дээ. Хүүхэд төрүүлсэн гэх шалтгаанаар арай ч үгүй  байлгүй дээ?

 

-Тиймээ. Холливууд бол хүчтэй нь үлддэг талбар. Тэгэхдээ хааяа яг л шөнийн цэнгээний газар шиг замбараагүй, утга учиргүй болж хувирдаг. Алдартай од байхаас сайн ээж байхыг илүүд үзэж байна.

 

-Найруулагч нар “Меган чи сайхан бүсгүй л дээ. Тэгэхдээ ээж учир кинондоо тоглуулахаас татгалзаж байна”  гэж хэлсэн хэрэг үү?

 

-Үгүй дээ. Та нэг л өөр утгаар нь хүлээгээд авчихаж. Найруулагч нарт би төрөх ямар ч хамаагүй. Хэрвээ намайг ээж гэх шалтгаанаар кино зохиолыг минь өөр нэгэнд өгвөл Меган миний бие кино урлагаа орхих болно. /Инээв/ Найруулагч нар намайг кинондоо тоглуулах гэж гэрт минь ирэх үед би жирэмсэн байж таардаг юм. Тэд “чи жирэмсэн юм уу, харамсалтай байна” гээд л явцгаадаг.

 

-Та Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг. Сүүлийн үед Холливуудад хуурамч гоо үзэсгэлэн буюу гоо сайхны хагалгааны ширээнд дээр төрсөн жүжигчид их орж ирж байх шиг. Би хагалгаанд ороогүй хэмээн хэлж байвч үнэн хэрэгтэй бага, их хэмжээгээр орсон л байдаг. Энэ тухайд?

 

-Гоо сайхны хагалгаа юу. Чадал нь байвал орсон ч яадаг юм. Одоо Холливууд гэлтгүй хаа сайгүй л гоо үзэсгэлэнг нь харж, ажилд кинонд тоглуулж байна. Нийгэм өөрөө биднийг үзэсгэлэнтэй байхыг шаардаж байгаа учир гоо сайхны хагалгаа газар авч байгаа. Би тэгэж л дүгнэж байна. Тэгэхдээ хуурамч зүйл үнэтэй байдаггүй шүү дээ. /Инээв/ Би Холливуудад хагалгаа хийлгэсэн жүжигчдийг бол танина шүү. Тэд их л өөртөө сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг. Тэгэхдээ намайг яаж гүйцэх билээ дээ. Би аав, ээждээ талархдаг. Хагалгаа хийлгэх хэмжээний царай муутай төрүүлээгүйд баярладаг.

 

 

-Хэдэн сарын өмнө төрсөн гэхэд биеийн галбир тань үнэхээр гайхалтай харагдаж байна?

 

-Эмэгтэй хүн бүрт нууц жор бий. Надад ч бий. Нэгд, би аз жаргалтай байна. Нөхрөө дэргэдээсээ явуулахгүй тулд гоо сайхандаа жирэмсэн үеэсээ л анхаарч эхэлсэн. Гэрэл зурагчдын дуранд Меганы өө, өөх гэх зургаа даруулмааргүй л байна. Тиймээс өдөрт 7-8 цаг тасралтгүй биеийн тамираар хичээллэж буй.

 

-Та өөрийгөө ямар үед хамгийн үзэсгэлэнтэйгээр төсөөлдөг вэ?

 

-Үнэтэй чамин даашинз өмсөхөөрөө би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүйгээр өөрийгөө төсөөлдөг. Харин улаан хивсний ёслолд ороогүй үедээ даруухан, энгийн хувцаслахыг илүүд үздэг.

 

-Меган Фокс төрлөө гэсэн хоёрхон үг, олон залуусын сэтгэлд харуусал авчирсан?

 

-Үгүй байлгүй дээ. Тэгэхдээ миний зургийг унтлагынхаа өрөөнд наадаг олон залуусыг би мэднэ. Тэд л уйлсан байх.

 

-Та өөрийгөө энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж хэлж чадах уу?

 

-Эмэгтэй хүн бүхэн тэгэж боддоггүй гэж үү. Нуугаад яахав тийм. Би өөрийгөө Мэрилин Монро шиг үзэсгэлэнтэй гэж боддог.

 

Б.Дэлгэрцэцэг

Меган Фокс: Алдартай од байхаас сайн ээж байхыг илүүд үзэж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг