Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
М.Энхболдоосоо үлгэр аваарай, У.Хүрэлсүх ээ
2017.11.27

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн долоо хоног нэлэнхүйдээ МАН-ын хурлаар амьсгалсан өдрүүд байлаа.  МАН-ын XXVIII их хурал, анхдугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв.

 

Их хурлын 1309 төлөөлөгч намын дүрмээ шинэчлэн баталж, намын  удирдлагуудаа сонголоо.  Хүйтний эрч чангарсан өвлийн тэргүүн сарын эхэнд болсон МАН-ын их хурал халуухан  уур амьсгалд болсныг  ажиглагчид онцолж байна лээ.  Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчид намын удирдлагууд гэхээсээ парламентад сонгогдсон гишүүдэд хандан  үгээ хэлс эн байна.   Тэр дундаа парламентад  анх удаа сонгогдсон гишүүдийн үг яриа, үйл хөдлөлийг төлөөлөгчид  ширүүхэн шүүмжилжээ.  Төрийн элчээр сонгогдчихоод парламентын танхимд боов идэж, бохь зажилж,  асуудалд орооцолдож байгаа журмын нөхдөө төр, түмнээ хүндэтгэж, бие авч явж чадахгүй байгааг нь нэр цохон шүүмжилжээ.  Төрийн эрхэм түшээд журмын нөхдийнхөө гашуун боловч үнэн  шүүмжлэлийг хэр хүлээж авсныг ирэх өдрүүд харуулах биз. 

 

 У.Хүрэлсүхэд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг давхар хашууллаа. Хэдийгээр парламентаас гадна  дан дээлтэй гэгдэж  байсан түүнд одоо нам, төрийг удирдах эрх мэдэл бүрэн шилжээд байна.  Хагаралдаж, бутарсан МАН-ыг, эдийн засаг хүндэрсэн улс орныг  хэрхэн жолоодохоос У.Хүрэлсүх 2020 онд бурхан, будаа ал нь  болохоо  шийднэ.  Парламентад үнэмлэхүй олонх эрх баригч хүчнийг тэргүүлнэ гэдэг  олон түмэнд удирдагч хүний ухаан, зангарагаа таниулах алтан боломж, хувь  улстөрчийн тухайд их хувь тавилан.

 

 УИХ-ын дарга М.Энхболдын тухайд  МАН-ын даргын албааа нэр төртэй гүйцэтгэснийг олон нийт төдийгүй олон улс ч үнэлж байгаа биз.  МАН-ыг сөрөг хүчин байхад нь удирдан, 2016 оны парламент, орон нутгийн сонгуулиар түүхэн ялалт байгуулсан. Төрийн эрх мэдлийг намдаа авчирсан үед ажлаа хүлээлгэн өгч байгаа.  М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал нь хувь хүнээсээ бус  хүрээлэгчдийн дулдуйчлалаас үүдэлтэй хэн хүнгүй   онцолж байгаа. Эрх мэдэлтэй улстөрчийг эргэн тойронд нь хүрээлэх долдой нар унагдгийг түүнд Ерөнхийлөгчийн сонгууль хатуу мэдрүүлсэн биз.  УИХ-ын дарга М.Энхболд  олуулаа үнэмлэхүй ялах баярын эрдэлт,  ганцаараа өндрөөс унах ялагдлын гашууныг аль алиныг нь амссан. Тиймээс  өнөөдрийн МАН-ын даргын тамгыг хүлээлгэн өгөх түүнд асуудал биш.  Харин ялалт, ялагдлын аль ч үед ноён нуруугаа алддаггүй түүнийг өөрийг нь  хүрээлэгчдийн   “аядуу зөөлөн”  гэх тодотолоос илүүтэй төрийн хар хүний хатуужсан ухааныг олон нийт үнэлж байна.  Тодруулбал, ялж сур, ялагдаж бас  сур гэдгийг биеэр үлгэрлэж байгаа  удирдагчаасаа МАН-ынхан бас суралцмаар.  Тэд өнөөдрийн тухайд шинэ даргадаа тал засах гээд завгүй гүйлдэж байгаа биз. Шинэ дарга У.Хүрэлсүх ч гэсэн экс дарга М.Энхболдоосоо үлгэр аваарай.

 

Нөгөөтэйгүүр МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх ч тойрон хүрээлэгчдийн орон зайнаас  давж, түмний талд, алсыг харж ажиллах нь түүнд юу юунаас ээлтэй, уг нь. Одоо түүнийг МАН-ын мянган гишүүд тал засан дагаж байгаа. Басхүү  намаас  түдгэлзсэн гэх мянга мянга төрийн  албан хаагчид тойрон хүрээлс эн. У.Хүрэлсүх   Засгийн газраа байгуулаад танхимаа батлуулснаас бус  өөрийн  эрх мэдлийн хүрээний томилгоог хийгээгүй байсан.  Тиймээс ч өнөөдөр дэд сайд нар, агентлагийн дарга гээд олон томилгоо ар араасаа хүлээгдэж байгаа. Намын дарга, Ерөнхий сайдаасаа албан тушаал горилсон хийгээд одоогийн албан тушаалдаа үлдэх гэсэн эрхмүүд түүнийг тойрон эргэлдсээр байгаа.

 

Харин олон нийт тойргийн гадна амьдардгийг  үе үе санаж баймаар.  Тэрбээр МАН-ын даргын тамгыг гаргаж авах үедээ “МАН бол эв нэгдэлтэй нам. Энэ нам бол Монгол гэдэг айлын ууган хүү. Монгол Улсын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая” гэж  сэтгэл хөдлөлөө барьж ядан онцолж байсан. Энд сэтгэл хөдлөлөө барьж ядаж байхад тэнд хагарал дахин сэдэрч байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс л МАН-ын дарга У.Хүрэлсүхэд УИХ дахь 65-ын бүлэгтэйгээ найрамдлын гэрээ байгуулахаас өөр зам үгүй. Тэгээд ч МАН-ын дарга  дотоод аппаратдаа санаа зовох асуудалгүй юм билээ. Учир нь Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгосон нь нүдээ олсон томилгоо байлаа.

 

Ийнхүү эрх баригч хүчин МАН өнгөрсөн долоо хоногт  түүхэн гэх их хурлаа хийлээ. Одоо улс төрийн нанчилдаанаа зогсоож, ажлаа хийцгээ, эрх баригчид аа.  Төр, засгийг барих бүрэн эрхийн хугацаа чинь цаг минут, өдөр өдрөөр хорогсдоор байгааг сана.

Н.Энхлэн 

М.Энхболдоосоо үлгэр аваарай, У.Хүрэлсүх ээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг