Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
ИТХ-ын төлөөлөгч намаа дагах уу, төрөө дагах уу
2017.11.28

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг парламент хэлэлцэж байна. Энэ хуулийн төслөөр сум, дүүргийн  ИТХ-ын бүрэлдэхүүний бүтцэд өөрчлөлт оруулах талаар тусгажээ.

 

Үндсэн хуульд заасны дагуу хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоож ирсэн.

 

Одоогийн үйлчилж байгаа хуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 төлөөлөгчтэй байхаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймгийн ИТХ-ын хувьд Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Төв аймаг 41, Архангай, Баян-Өлгий, Хэнтий аймаг 39, Сэлэнгэ аймаг 37, Дорнод, Дундговь аймаг 35, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг 33, Дорноговь аймаг 31 төлөөлөгчтэй байгаа аж.

 

Сумдын ИТХ-ын тухайд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заажээ.  Харин энэ хуулийн 10.4-т дүүргийн ИТХ-ын хувьд 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгчтэй байхаар тус тус хуульчилжээ.  

 

ИТХ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Тиймээс  хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй  гэж хууль санаачлагчид үзжээ. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

 

Иймд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуульд “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох” агуулгатай заалтыг нэмэхээр тусгасан байна.  

 

Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох”-ыг хориглоно гэж заасан байдаг.  Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуулийн дээрх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулжээ.

 

Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан энэ хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм. Учир нь энэ хуулийн төсөлд “Аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно” гэсэн нь  Үндсэн хууль, Сонгуулийн хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн заалт. ИТХ нь улс төрийн нам эвслийг төлөөлөн тухайн орон нутагт сонгогдож, өөрийн нам эвслээ төлөөлж улс төрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч аль нэг улс төрийн хүчний төлөөлдөггүй. Энэ хууль орж ирснээсээ нийтдээ таван хуулийн 39 заалтыг зөрчиж байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийтдээ 7240 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн 30 хувийг төрийн захиргаанд оруулж аж. Өнөөдрийн хуулийг зөрчсөн 60 гаруй иргэдийн хурлын төлөөлөгч төрийн албанд давхар ажиллаж байна. Эд нарын төлөө 60 хүнд үйлчилсэн хууль оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс бид мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай хамтарч хэлэлцэх зайлшгүй шаардлага үүсч байна” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

 

Ямартай ч өнөөдөр орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч байгааг тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэн бүр ярьдаг. Тэр дундаа орон нутгийн сонгуулиар аль олон хамаатан садантай нэр дэвшигч  дээд боловсролгүй эзэмшсэн мэргэжилгүй ч бичиг үсэгт тайлагдсан л бол сумын Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож,  цаашлаад даргаар нь сонгогдсон  тохиолдол ч байгаа.   Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид улс төрийн намууд иргэдийг талцуулж, Иргэдийн хурал нь ч  ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадахгйү, төрийн ажлыг хийлгэхгүй байгаа талаар толгой сэгсрэн ярьдаг.

 

Тухайн нутаг дэвсгэртээ улс төрийн намын бодлогоо хэрэгжүүлэх эрхэм төрийн албан хаагчаар давхар ажиллавал шийдвэрийг аль талд нь гарах вэ? Намаа дагаж намирах уу, төрийн хуулийг хэрэгжүүлэх үү гэдэг бас л эргэлзээтэй. Цаашлаад төрийн захиргааны албанд ажиллах Иргэдийн хурлын төлөөлөгчийг тухайн сонгуулиар ялсан намаас томилох уу, ялагдсан намын төлөөллийг ч хамруулах уу гээд угийн тэмцэлтэй байгаа орон нутгийн ИТХ-ын асуудалд гал дээр тос нэмсэн асуудал ар араасаа үүсэх нь.

 

 

Хэрвээ сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг төрийн албанд ажиллуулвал нэг талаас төрийн албан хаагч нам бус байх хуулийн заалтын агуулга нэлэнхүйдээ алдагдахад хүрэх нь тодорхой. Улс төрийн албан хаагчдын томилгоо тусдаа асуудал. Харин ИТХ-ын төлөөлөгч гэх намын сонгууль ажилтай эрхмүүдийг төрийн ажилтай хутгавал заримдаг бүлэглэл үүсэх талтай юм. Тэгээд ч таван хуулийн 39 заалт зөрчөөд байгааг сөрөг хүчин мэдэгдээд байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ хууль зөрчил хийгээд ИТХ-ын төлөөлөгчийн статусыг ч эргэж харах биз.

Н.Энхлэн

 

 

ИТХ-ын төлөөлөгч намаа дагах уу, төрөө дагах уу
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг