Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Эль Фаннинг: Жоли шиг тодоос тод гэрэлтэхийг хүсч байна
2017.11.29

“Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн “Малефисент” киноны гол дүр Цасан цагааны дүрийг бүтээсэн залуу жүжигчин Эль Фаннинг “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Neon Demon” кинонд тоглосон юм.

 

 

-Өнөөдрийн онцолж буй алдартан бол үзэсгэлэнт Эль Фаннинг. Тэрбээр дөнгөж 18 настай мөртлөө хэд хэдэн уран бүтээлийн гол дүрийг бүтээж, олон улсад нэр алдар түгсээр байна. Чамд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Баярлалаа. Багаасаа л би урлагийн замыг сонгож, энэ салбарт амжилт олохын тулд хичээнгүйлэн ажилласан. Би хийсэн бүтээсэн бүхэн үр дүнгээ өгч, холливуудын алдартнуудтай хамтран ажиллах завшаан олдлоо.

 

-Гол дүр бүтээх чиний туйлын зорилго байсан уу?

 

-Тиймээ ямар ч хамаагүй уран бүтээлийн гол дүрийг бүтээхийг л хүсдэг. Зүгээр л миний нэрийг олон хүн мэддэг байгаасай хэмээн хүсдэг байсан. Гэхдээ хүн гэдэг шуналтай гэдгийг одоо л сайн ойлгож байна. Би хэдий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлүүдэд тоглосон боловч өнөөдөр байгаа амжилтаа ахиулахыг хүсэх юм.

 

-Чиний бүтээсэн дүрүүд үнэхээр гайхалтай бас сэтгэл татам?

 

-Баярлалаа. Надтай хамтран ажилласан алдартнуудаас таны хэлсэн шиг үгийг их сонссон. Эдгээр магтаал намайг улам хурцалж, илүү их алдартай болгох тэмүүллийг бий болгосон.

 

-“Нойрсож буй гүнж” хүүхэлдэйг уран сайхны кино болгоно гэхэд үзэгчдийн дунд гүнжийн дүрийг хэн бүтээх вэ гэх асуулт гарч байлаа. Нойрсож буй гүнж үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ гүнж бодит байдал хэрхэн харагдах бол гэх таамгийг хүртэл хэвлэлүүд ар араасаа гаргаж байсан. Олон асуулт эргэлзээг үүсгээд байсан гүнжийн дүрийг би бүтээсэн?

 

-Тиймээ. Би энэ дүрийн сонгон шалгаруултад хэдэн удаа орж байж тэнцсэн. Гоо төгөлдөр олон охинтой өрсөлдөж ялалт байгуулсан. Гэхдээ зураг авалт албан ёсоор эхлэх хүртэл гол дүрийг хэн бүтээх нь нууц хэвээр байсан. Надаас гадна хоёр охин гол дүрийг төлөө цусгүй тулааныг хийсэн. Найруулагчид болон хамтран ажиллах уран бүтээлчдийнхээ дэмжлэг, хайр хүндэтгэлээр би энэ дүрийг бүтээх аз тохиосон билээ.

 

 

-Дүрээ бүтээхэд юун дээр гол анхаарлаа хандуулав?

 

-Сонгон шалгаруултад тэнцээд ээжийнхээ хамтаар гоо сайхны салон руу явсан. /инээв/ Гүнжийн дүрийг бүтээж байгаа жүжигчин муухай арьстай байхыг ээж минь зөвшөөрөөгүй. Арьс минь асуудалгүй ч сонгон шалгаруултын улмаас их харалсан гэхэд болно. Тиймээс гэр рүү бус гоо сайхны салон явж, өөрийгөө бэлдсэн.

 

-Гэхдээ хүмүүс  чамайг хараад л “Ямар хөөрхөн юм бэ. Үнэхээр гүнжийн дүрийг бүтээхээр л хөөрхөн юм” хэмээн ярьцгааж байсан?

 

-Тийм  гэж үү үнэхээр баяртай байна. Малефисентийн дүрийг бүтээсэн жүжигчин Анжелина Жоли намайг үргэлж урамшуулдаг байсан. Миний алдаанаас болж дахин зураг авах болоход Жоли огтхон ч уурлаж байгаагүй. Харин ч тэр хэсгээ иймэрхүү өнцгөөс бүтээвэл илүү хөөрхөн харагдаж байна. Дотроосоо хүртэл хөөрхөн харагдах хэрэгтэй хэмээн зөвлөдөг байсан.

 

-Анжелина Жолигийн талаар?

 

-Түүний түвшинд хүрэхийн тулд хичээх болно. Миний зорилго бол Жолитэй эн тэнцүү жүжигчин болох. Би түүний үлгэр жишээ амьдралаар амьдрахыг хүсч байна.

 

-Жолитой адилхан түвшинд хүрч, түүнтэй адилхан амьдрахыг хүсдэг гэхээр зургаан хүүхэдтэй болох уу?

 

-Би хүүхдэд хайртай. Гэхдээ ирээдүй минь хэрхэн өөрчлөгдөхийг сайн мэдэхгүй байна. Зүгээр л уран бүтээлдээ анхаарлаа хандуулахыг хүсч байна.

 

-Найз залуутай юу?

 

-Үгүй ээ. Найз залуу байхгүй. Гэхдээ бүх найзууд минь найз залуутай. Тэд болзож буй зургаа инстаграмдаа нийтлэхээр заримдаа миний атаархал төрдөг. /инээв/

 

 

-Үзэсгэлэнтэй гүнж Эль Фаннинг “The Neon Demon” кинод эрс өөрчлөгдсөн. Яг л гал шиг дүрийг бүтээлээ.

 

-Тиймээ энэ дүр надад маш их таалагдаж байгаа. Кино минь амжилтад хүрч байгаад баяртай байна.

 

-Охид яагаад модель, загвар өмсөгч болохыг хүсдэг юм бэ?

 

-Бүгд гэрэлтсэн од байхыг хүсдэг. Би ч гэсэн.

 

-Чи илүү алдартай болохын тулд бага зэргийн золиос гаргаж чадах уу?

 

-Ямар золиос гэдгээ шийдэх байх.

 

-Мөрөөдлөө биелүүлж, Жолитэй өрсөлдөхүйц ур чадвартай жүжигчин болохыг хүсч байна?

 

-Маш их баярлалаа. Жоли шиг тодоос тод гэрэлтэхийг хүсч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Эль Фаннинг: Жоли шиг тодоос тод гэрэлтэхийг хүсч байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг