Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
“АПУ” ХК, “Эвэргрийн Инвестментс” ХХК-тай нэгдлээ
2017.11.29

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн байна.

 

 

Нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд “АПУ” ХК нь хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган, “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох, дэлхийд шар айргийн түгээлт, борлуулалтаар 2-т ордог “ХАЙНЕКЕН” компани болон МУ-ын “Монголиан Бэвэрижс Инвестментс” ХХК-д компанийн 25% болон 5.19%-ийг эзэмшүүлж байгаа юм.

 

Уг нэгтгэлийн үр дүнд “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн охин компаниуд болох  “Спирт бал бурам” ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB”ХХК, “АПУ Трейдинг”ХХК, “Депод”ХХК, “Улаанбаатар спирт”ХХК, “Натур Агро”ХХК гэсэн компаниуд “АПУ” ХК-д нэгдэж байгаа бөгөөд ингэснээр “АПУ” ХК нь өөрийн үйлдвэрлэлийг спирт үйлдвэрлэлийн анхан шатнаас нь эхлэн борлуулалт, түгээлт хийх эцсийн шат хүртэл өөрийн охин компаниудаараа дамжуулан явуулах боллоо.

 

Ийнхүү энэ сарын 22-ний өдрийн хаалтын ханшаар 253,3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 321,3 сая ширхэг хувьцаа нэмж гаргаснаар “АПУ” ХК нь нийт 1.06 тэрбум ширхэг хувьцаатай болж, 835,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болж Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компани болж байна.

 

Б.Энэрэл

“АПУ” ХК, “Эвэргрийн Инвестментс” ХХК-тай нэгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг