Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Монголбанк “төрц” алтыг Лондонгийн биржээс өндөр үнээр худалдаж авна
2017.11.29

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ.

 

Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон “төрц” алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхад нь анхаарч байна. Үүний  тулд Монголбанк зөвхөн сорьцолсон алт бус байгалийн өвөрмөц хэлбэр дүрсээр бусад эрдэс баялагийн элементүүдийг шингээн биежсэн “төрц” алтны худалдан авалтыг идэвхжүүлж, Монгол Улсын Эрдэнэсийн санг аривжуулахад алт олборлогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

Алт олборлогчид “төрц” алт олборлосон тохиолдол бүрт Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдах бүрэн боломжтой.

 

Б.Энэрэл

Монголбанк “төрц” алтыг Лондонгийн биржээс өндөр үнээр худалдаж авна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг