Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Зээлийн хүүг бууруулах нь ёс зүйн асуудал
2017.11.30

-Зээлийн хүүг бууруулах нь ёс зүйн асуудал бөгөөд банк болон банк бус санхүүгийн байгууллага алсыг  харсан бодлого явуулбал зээлийн хүүг бууруулах боломжтой-

 

“Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги” зөвлөлдөх уулзалт боллоо. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Зүүлийн хүү бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байгаа.

 

 

Бизнес эрхлэгч, иргэдийн санал бодлыг сонсон, үндэсний стратегид оруулах санал, зөвлөмжийг сонсох зорилгоор тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

 

Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болох зээлийн хүүг бууруулах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байгаа. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүгийн дарамтад өртөж байгаа бизнес эрхлэгчид, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргачид сонсдоггүй. Тиймээс тус зөвлөлдөх уулзалтыг бизнесийн төлөөллийн томоохон байгууллага болох Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, Зах зээл судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

 

 Уулзалтад тус ажлын ахлагч, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир, ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч С.Дэмбэрэл, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, бизнес эрхлэгчид, арилжааны банкны төлөөлөл оролцсон юм.

 

                        САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

Уулзалтын үеэр Зах зээл судлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч С.Дэбэрэлээс зээлийн хүүг бууруулах боломж, эрх зүйн орчин,  зээлийн хүүг бууруулахад юу саад болж байгааг лавлахад хамгийн түрүүнд санхүүгийн хэрэглэгч гэдэг ойлголтыг бий болгох хэрэгтэйг онцолж байлаа. Улмаар зээлийн хүүг бууруулах нь ёс зүйн асуудал бөгөөд санхүүгийн хэрэглэгч буюу зээл авч буй иргэн, зээл олгогч нарын хооронд ёс зүйн код тогтоодог зарчим олон улсад байдаг тухай дурдав. Түүнчлэн банк болон банк бус санхүүгийн байгууллагууд алсыг харсан бодлого явуулсан тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжтой гэж байлаа.   

 

Тэрбээр “Аливаа зээлд хоёр тал бий. Манай улсын Иргэний хуульд зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон тодорхой заалт байдаггүй. Мөн аливаа санхүүгийн бүтээгдэхүүнийг зээл болон бусад хэлбэрээр худалдан авч буй хүний тодорхойлолт буюу санхүүгийн хэрэглэгч гэдэг ойлголт Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд байхгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар  банкуудад нөлөөлөх боломжгүй. Мөн Төв банкны тухай хуульд энэ тухай байдаггүй тул үүнд хүчтэй нөлөөлөх боломжгүй. Банкны тухай хуульд санхүүгийн хэрэглэгч гэдэг зүйлийг тусгасан зүйл гэж байдаггүй. Зээлийн үйлчилгээний тухай хуульд энэ тухай ойлголт бас байдаггүй. Үүнийг бий болгохын тулд шинэ хууль батлах шаардлагагүй. Орчныг нь судалсан хүний хувьд хэлэхэд эдгээр хуульд нэг зүйл нэмэхэд болох юм. УИХ-д Төв банкны тухай хууль орж ирсэн. Банкуудын тухай  хууль өнөөдөр орж ирж байна. Тиймээс хууль  санаачлагчид сахүүгийн хэрэглэгчдийн тухай ойлголтыг нэмчихвэл зээлийн хүүг бууруулахад том алхам болно. Өөрөөр хэлбэл, УИХ зөвхөн зээлийн хүүгийн хязгаарыг тойрон ярилцах биш, зээлийн гэрээ буюу хоёр талын оролцогчдын тэгш эрх, шударга, ил тод байдал хангагдаж байгаа эсэхийг одоогийн хууль эрх зүйн орчинд оруулах хэрэгтэй. Үүнийг зөхөн би яриад байгаа юм биш. Олон улсын туршлага хэлж байна. Мөн Дэлхийн банк 2012 онд Санхүүгийн хэрэглэгчийн талаарх судалгааг хийсэн байдаг.  Таван жилийн өмнөх судалгааны дараа 2013 онд Монголбанк л тодорхой журам гаргасан байдаг. Гэвч энэ журмын хэрэгжилт тааруу байна. Тиймээс хоёр талын эрх зүйн орчинг сайжруулахаас эхлээд зээлийн хүүг бууруулах нь иж бүрэн асуудал. Тэр ч бүү хэл ёс зүйн асуудал. Тухайлбал, Английн Банкны холбоо хариуцлагатай зээлийн зарчим гэж гаргасан байдаг. Зарчимд санхүүгийн хэрэглэгчийн боловсрол, аж амьдар, бизнесийн байдал зэрэгт судалгаа хийсэн санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах ёс зүйн код байдаг. Ёс зүйн кодоо зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллээр зарлаж, ёс зүйн кодоос нь татгалзуулдаг юм байна. Тиймээс зээлийн хүүг бууруулахад зөвхөн төр, бизнес эрхлэгчид гэлгүй банк, банк бус санхүүгийн байгууллагууд нухацтай, алсыг харсан байдлаар хандвал зээлийн хүүг бууруулах, нийгэм бүхэлдээ хожих боломжтой” гэлээ.

 

Р.Ренчиндулам

Зээлийн хүүг бууруулах нь ёс зүйн асуудал
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг