Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Оффшороос ангид ТӨР-тэй байж чадах уу
2017.11.30

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Оффшорын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Энэ ажлын хэсэг  төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилготой.  Ер нь төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгах, оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох талаар үе үе парламент сөхөн ярьж, асуудлыг анхааралдаа авч, хууль, тогтоол гаргасаар ирсэн. Гэхдээ авлигын хэрэг буурсан эсэх, авлигаас ангид байх талаар тоймтой судалгаа,  нааштай үзүүлэлт  гарсан зүйлгүй.

 

Ямартай ч өмнөх парламентаар хуулийн төсөл нь хэлэлцэгдэж, үргэлжлээд энэ парламентын үед оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хуулийг баталсан. Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулан, зүйл анги нэмсэн юм. Ингэснээр манай улс оффшор бүсэд төрийн албан хаагч данс эзэмшихийг хориглох асуудалд хууль эрхзүйн зохицуулалт хийсэн. Уг хуулиар  албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглосон.  Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон.

 

“Хэрвээ холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.

 

Нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ”  гэж тус тус заасан байдаг. Ингэхдээ нээлгэсэн банкны дансаа хаалгах,  банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох юм.

 

Хэрвээ албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд энэ хуулийн заалт хамаарахгүй. Хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэх заалттай.

 

Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан хуулийн дагуу албан тушаалтнууд зун, намрын саруудад оффшор дансаа цэгцэлсэн байх.  Ямартай ч шинэ Ерөнхийлөгч томилогдоод оффшор бүс дэх  хөрөнгөө буцаан татаж, эх орондоо оруулж ирэхийг уриалсан. Гэвч энэ үед Засгийн газар оффшор бүс гэх нутаг дэвсгэрийн заагийг тогтоогоогүй байлаа. Ямартай Ерөнхийлөгчийн уриалсан 49 хоногт шинэ хуулийн 3 сарын хугацааны үйлчлэл хамаарч, Засгийн газар ч оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. 


Ж.Эрдэнэбатын Засгийн газрын баталсан оффшор бүсийн Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49  бүс нутаг багтаасан.

 

Манай улсын хувьд оффшор бүс гэж хий ярих бус хууль эрхзүйн орчноо  алхам алхмаар бүрдүүлээд байгаа нь сайшаалтай.  Дээр нь өнгөрсөн хугацаанд оффшор бүсээс нэг эрхэм  4.3 сая ам.долларыг оруулж ирсэн нь хуулийн үйлчлэл, Ерөнхийлөгчийн уриалгад дэм болсон үйл явдал байлаа.   

 

Харин өнөөдөр Засгийн газраас байгуулагдсан оффшор эсрэг ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн

болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм билээ.  

 

Ер нь зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс хойш манай улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын дийлэнх нь оффшор бүсэд данстай юм билээ. Харин  оффшор бүсээс төрийн албан хаагчдыг ангид байлгах хориглолт хийснээр авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа.

 

Цаашдаа оффшорын эсрэг хууль хөрсөн дээрээ хэр хэрэгжих нь  вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа. Хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байдаг. Тиймээс олон нийт  төрийн албан хаагчдыг батлагдсан хуулиа хэрэгжүүлэх эсэхэд   итгэл алдарсан. Энэ нь төрд итгэл алдарснаар илрэл гэж улстөрчид ч өөрсдөө ярьдаг. Ер нь олон нийтэд хэн нэгэн оффшорт данстай байх нь асуудал биш төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд улстөржиж, авлига хээл хахуульд авталгүй, эдийн засгаа сайжруулахыг илүүд үзэж байгаа. Учир нь зарим улстөрчид оффшор бүсэд байгаа бүх мөнгийг Монголдоо оруулж ирснээр эдийн засагт халтай гэж үзэх гишүүд байна лээ. Цаашлаад монголчууд ах дүү, хамаатан садан олонтой. Хуулиар хориглосон хэн нэг албан хаагчийн хамаатанд  тэнд данс нээлгэсэн оффшорт данс нээлгэсэн байхыг үгүйсгэхгүй гэх хэсэг ч бий.

 

Ямартай ч төр оффшорын эсрэг  хэр ажиллахыг  ажиглацгааж  л байя.

Н.Энхлэн 

 

Оффшороос ангид ТӨР-тэй байж чадах уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг