Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Дэлхийн цомын тэмцээнд оролцох монгол бүсгүйчүүд
2017.11.30

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн маргааш ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын бөг өрсөлдөх юм. Энэ жилийн тэмцээний “А” хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, “В” хэсэгт Монгол, БНХАУ, Азербайжан, Украины шигшээ баг багтаад байна. 

 

 

Эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цом 2001 онд Францын Леваллуа хотод анх болсон бөгөөд түүнээс хойш Японы шигшээ баг хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн амжилттай тэргүүлдэг бол Хятадын бүсгүйчүүд зургаан түрүүтэй удаалдаг. Харин АНУ-ын эмэгтэй бөхчүүд 2003 онд Токиод болсон Дэлхийн цомд түрүүлж, ази бүсгүйчүүдийн ноёрхолд салхи оруулж байв. Энэ жилийн Дэлхийн цомд зодоглох манай улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ:


48 кг: Буяндалайн Чимгээ (өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
53 кг: Ганбаатарын Отгонжаргал (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
55 кг: Бат-Очирын Болортуяа
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга)
60 кг: Энхбатын Гантуяа (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (2017 оны дэлхийн аварга), Хүрэлхүүгийн Болортуяа (Өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт)
69 кг: Очирбатын Насанбурмаа (2008, 2011, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт), Мөнхбатын Хишигмаа
75 кг: Ган-Очирын Уртнасан (Хилчин), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)

Дэлхийн цомын тэмцээнд оролцох монгол бүсгүйчүүд
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг