Македонийн Гадаад хэргийн сайд Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа
Улаанбаатар -22°
Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй
2017.12.1
 
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
 
 
 
–Засгийн газрын хурал­даанаар хэлэлцсэн С.Зоригийн хэргийн мате­риа­лыг ил болгох асуудал яагаад хойшлов?
 
-С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр бол­сон. Өнгөрсөн есдүгээр са­рын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэл­­сэн. Өмнө нь С.Гончигдоржийн гарын үсэг­тэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Тө­рийн нууцын жагсаалт бат­лах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж бай­сан. Энэ хоёр хуулийг нэгт­гэж Төрийн болон ал­баны нууцын тухай хуу­лийг баталсан юм. Хуучин хуулиар нууцаас гаргах саналыг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлц­дэг дэглэмтэй байсан. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргах зохицуулалттай болсон. Тиймээс С.Зоригийн хэр­гийг ил болгох асуудлыг хэлэлцэж байгаад зарим зүй­лийг тодруулах шаард­лагатай болсон учир дахин хэлэл­цэхээр болсон. Засгийн газрын хурал­даанаар шийдвэр гараа­гүй учир энэ асуудал шийдэгдэхгүй байж магад­гүй гэсэн ойлголт гарсан байж магадгүй. Санаа зовох хэрэггүй. Энэ тухай шийд­вэр ойрын үед гарна. С.Зоригийн хэрэг дотроо хоёр чухал асуудал байгаа юм. Нэг нь шүүхээс шийд­вэр­лэсэн гурван хүн шийт­гүүлсэн 15 мянга гаруй хуудастай баримт. Нө­гөө нь захиалагчийн хайж байгаа асуудал. Одоо ил гаргах гээд байгаа нь гурван хүний шийтгүүлсэн хав­таст хэргийг л нууцаас гаргах асуудал яригдаж байгаа юм.
 
–Засгийн газрын хурал­даанд Тагнуулын ерөнхий газрын дарга нь яагаад ирээгүй юм бэ?
 
-Тагнуулын дэд дарга орсон. Зарим зүйл дээр өөдөөс харж сууж байгаад улайм цайм худал ярьж бай­на лээ. С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа. Зориуд будилуулж байгаа. Таг­нуулын ерөнхий газ­рын саналыг авч би са­нал оруулсан. Үүнийг ил бол­гочихвол элдэв ал­даа завхрал илрэх вий. Өм­гөө­лөгч нь юм ярих вий гэдгээс үхтлээ айж байна. Ядаж өмгөөлөгчийг сонсох хэрэгтэй.
 
–Захиалагчийг хэзээ зарлах вэ?
 
-Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан гэж гурван хүнийг шийт­гэсэн. Захиалагчийг таг­нуу­лынхан юм уу шийт­гүүл­сэн гурван хүний аль нэг нь нуусан байж таар­на. Энэ талаар хуулийн­хантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиа­лаг­чийн талаар ярихад сон­гуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалаг­чийг зарлавал хүмүүс хэлмэг­дэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуудлыг ил болгох ёстой.
 
–Засгийн газрын хурал­даа­наар захиалагчтай хол­боо­той 74 хуудас мате­риалыг улсын нууцаас гар­гах­гүй гэж ярьсан мэдээлэл байна?
 
-Ямар ч байсан захиалагчийг хайх Ажлын хэсэг байгуулагдсан. Тэр хүрээнд нууцлах юм байгаа эсэхийг мэдэхгүй байна.
 
–Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх албан бичиг хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Албан бичиг ирсэн. Ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч тийм байр суурьтай байгаа бол хууль санаачлах эрх нь бий. Хэрэв Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр байх ёстой. Ер нь цаазын ялыг халсан нь цагаа олоогүй гэдэг байр суурьтай байдаг. Зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөхөн хүн амтай жижиг улсын хувьд тусгаар тогтнолын асуудал эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж бий.
 
–Тодорхой хэргүүд дээр сэргээх санал бий юу?
 
-Хүн амины хэрэг, төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар тогтнолд халдсан гэсэн байр суурь бий.
 
–Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах асуудал юу болсон бэ?
 
-Нийтийн сонсгол хийх Ажлын хэсэгт орсон гишүүд гадаад явсан. Ирэх долоо хоногоос ирээд ярих юм байна.
 
–Монголбанкны ерөн­хий­лөгч асан Н.Золжаргалыг саатуулсан талаар ямар мэдээлэл байна вэ?
 
-Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр /уржигдар/ орой барив­чил­сан гэсэн. Надад албан ёсоор мэдээ­лэл ирээгүй. Ямар асууд­лаар баривчилсныг нь мэдэхгүй.
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг