Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Төлөөлөгчид төрийн албанд зүтгэхээр өрсөлдөх үү
2017.12.1

 

ИТХ-ын төлөөлөгчид төрийн албанд ажиллах нь хориотой байдаг. Гэхдээ энэ парламент хурлын төлөөлөгчдийг төрийн захиргааны албанд ажиллах нөхцөлийг хуулиар бүрдүүлэн олгож байна. Өнөөдөр парламент Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, батална.

 

“ИТХ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна” гэж хууль санаачлагчид үзсэн байна.

 

Өмнө нь 2005 он хүртэл ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны байгууллагад ажиллах нь нээлттэй байжээ.  Үүний дараагаас тодорхой квотоор төлөөлөгчдийн зарим нь төрийн байгууллагад ажиллах эрх нь нээлттэй байж.  Харин төрийн албан хаагч улс төрийн намаас түдгэлзэх заалтын дагуу ИТХ-ын төлөөлөгчид ч төрийн албанд ажиллах эрх нь бүрэн хаагдсан байна. Өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн захиргааны албанд ажиллуулах цаг үеийн шаардлага байгааг хууль санаачлагчид онцолж байна лээ.  Гэхдээ сөрөг хүчин үүнд эсрэг байр суурьтай байгаа юм. Тэд “ИТХ-ын төлөөлөгчид аль нэг улс төрийн хүчнийг төлөөлж байдаг. Тиймээс төрийн захиргааны албанд томилогдвол тухайн улс төрийн намаа төлөөлж ажиллана.  Дээр нь энэ хуулийн төсөл нийт таван хуулийн 39 заалтыг зөрчиж байна”  гэж үзэж байгаа. Цаашлаад энэ хууль батлагдсанаар эрх баригч МАН-ын төрийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа 60 гаруй хүн жинхэлнэ. Суманд ах дүү, хамаатан садан олонтой нь ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдог. Гэтэл  эмч, багшийн мэргэжил эзэмшсэн төдий хурлын төлөөлөгч сургуулийн захирал, эмнэлгийн даргаар томилогдохыг үгүйсгэхгүй гэсэн болгоомжлолыг ч сөрөг хүчний зүгээс анхааруулж байна лээ.

 

Харин хууль санаачлагчид аймаг,  нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дотор өндөр мэргэжил боловсролтой хүмүүс их байдаг.  Тэд тодорхой эрхэлсэн ажилгүй байх нь элбэг. Тиймээс тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломжийг тодорхой квотоор нээж өгөх эрхтэй гэсэн  тайлбар хийсэн. 

 

Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэсэн байдаг.   Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотой дээрх заалтын үйлчлэлийг зогсоох юм билээ.  Дагалдах хуулийн өөрчлөлтөөр “Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй” гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн. Ингэснээр хуулийн зөрчил үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Харин энэ хууль батлагдсанаар шинэ зохицуулалтын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах төлөөлөгч тухайн шатны ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг хориглох юм билээ.  

 

Одооноос ИТХ-ын төлөөлөгчид намдаа ч зүтгэж, төрийн албыг ч давхар хаших алтан боломжийг алдахгүйн төлөө өрсөлдөх нь. Учир нь энэ хуулийн төслөөр ИТХ-ын төлөөлөгчид бүхэлдээ бус, 3/1 гэсэн квот зааж өгч байгаа. Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нийтдээ 7240 ИТХ-ын төлөөлөгч бий.  Хууль батлагдсанаар тэдний  30 хувь төрийн захиргаанд ажиллах юм.

 

Ийнхүү ИТХ-ын төлөөлөгч нарт нам, төрийн ажлыг давхар хаших   шинэ боломж нээгдэж байна. 

Н.Энхлэн

Төлөөлөгчид төрийн албанд зүтгэхээр өрсөлдөх үү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг