Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
8000 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ
2017.12.1

 

Шүд бол дотор эрхтэнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь болдог. Шүдний өвчнөөс олон өвчин үүсч даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх бөөр өвчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувь, буюу нийт хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхэд дунджаар 3-6 шүдний цооролттой гэсэн судалгаа байдаг.

 

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шүдний кабенитын нээлтэнд оролцох энэ үеэр дээрх асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлж, Сонгиохайрхан дүүргийн 65-дугаар сургууль дотор шүдний кабинетыг байгуулжээ. Ингэсэнээр Ханын материал орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байгаa юм. Давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, эмчлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.

 

 

Энэ үер эрүүл мэндийн :сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ  шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mohs.mn

8000 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг