Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Хүүхэдтэйгээ ярилц, ДОХ өсвөр үе рүү чиглэлээ
2017.12.1

Жил бүрийн энэ өдрийг хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-той тэмцэх өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.

 

 

Манай улс өнөөдрийг "Би сэргийлж чадна, харин та. Бид сэргийлж чадна, харин та" уриан дор өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ. Өсвөр үе рүү чиглэсэн байгаа нь учиртай. Манай улсад ХДХВ, ДОХ-ын халдвартай гэж бүртгэгдсэн 249 хүн бий. Тэдний 42 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Мэргэжилтнүүд үүнийг ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орохоо больсонтой холбоотой гэж үзэж байна. Мөн аав, ээж, ах, эгч гэр бүлийнхэн нь хүүхэдтэйгээ ярилцдаггүйтэй холбоотой гэнэ.

 

ХДХВ, ДОХ-ын талаарх массын мэдлэгийг сайжирсан гэж боддог ч хэдхэн сарын өмнө гадил жимснээс ДОХ халдсан талаарх худал мэдээлэлд хууртсан. Үүнээс харахад бид өсвөр үеийнхэндээ энэ өвчний талаарх зөв мэдээлэл өгөх нь бүү хэл өөрсдөө ч энэ талаар зохих хэмжээний мэдээлэлгүй бололтой. 

 

Тиймээс бидний мэддэг гэж боддог ч мэдэхгүй байж болох энэ өвчний талаар товч дурдъя. Эхийн хэвлийд байгаа ургаас эхлээд өтөл насны хэн ч ХДХВ, ДОХ-ын халдвар авах магадлалтай. Халдвар ихэвчлэн бэлгийн замаар дамжих бөгөөд ДОХ-ын халдвартай иргэдийн 99.5 хувьд ийм замаар халдварлажээ. Мөн халдвартай эхээс хүүхдэд, хөхний сүү, цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар дамжина. Харин ХДХВ-ийн вирүс нулимс, шүлс, шээс, ялгадас зэргээс халдварлахгүй.

 

Түүнчлэн ДОХ-ын вирус нь гадна орчинд тэсвэргүй бөгөөд хэт ягаан болон ионын туяанд шууд устдаг. Мөн хөлдөөсөн үрийн шингэнд хэдэн сар, хөлдөөсөн цусны ийлдсэнд 10 жил, хатаасан цусны ийлдэс болон үрийн шингэнд нэг хоног амьдрах чадвартай аж.

 

Халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх. Халдварыг эрт илрүүлж, эмчилгээнд орвол дараагийн хүнд халдвар дамжих магадлал 96 хувиар буурна. 1992 оноос хойш ДОХ-ын халдвартай 14 ээжээс 20 хүүхэд халдвар авалгүй төрсөн байдаг. Энэ нь эрт илрүүлж, эмчилгээндээ орсных.

 

Гэвч шинжилгээ өгч буй хүмүүсийн 45.2 хувь нь ДОХ-ын шатандаа очсон үедээ эмнэлэгт хандаж байна. Тэд өөрөөс нь ДОХ-ын вирус илрэх вий гэдгээс айж, цаг алдаж явсны эцэст эмнэлэгт ханддаг гэж эмч хэлж байлаа. Үүнээс харахад ДОХ-ын вирус тээж яваагаа мэдэхгүй хэчнээн хүн байгаа нь эргэлзээтэй. Халдварын тархалтын тооцооллоор манай улсад 575 хүн халдвар тээж байх магадлалтай гэнэ. Гэтэл тэдний тал хүрэхгүй хувь нь буюу 249 нь оношлуулсан. Магадгүй үлдсэн хэсгийн нэг нь тантай дотно харилцаатай, тийм харилцаанд орох байж ч болох. Тиймээс шинжилгээнд хамрагдаж, жинжилгээнд хамрагдаагүй хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэхдээ хамгаалалт тогтмол хэрэглэн өөрийгөө, хайртай хүнээ эрсдэлээс хамгаална уу. Мөн энэ талаарх мэдээллийг хүүхдэдээ, дүүдээ өсвөр үеийнхэнд өгч, ярилцаж байх хэрэгтэй байна

 

Мөн НЭМҮТ-өөс өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүдэд зорилсан “Гэрэл нэмье” аппликэйшн зохиожээ. Уг аппликэйшнг ухаалаг утсандаа суулгаснаар ХДХВ, ДОХ-ын талаар цэгцтэй мэдлэг авахын зэрэгтэй сургамжтай, сонирхолтой түүхүүдийг унших боломжтой. Мөн сарын тэмдгийн мөчлөг зэргийн мэдээлийг багтаасан тул хуанли хөтлөх ч болмжтой аж. Аппликэйшнг утасныхаа play store цэснээс үнэгүй татах боломжтой.

 

Р.Ренчиндулам

 

 

 

Хүүхэдтэйгээ ярилц, ДОХ өсвөр үе рүү чиглэлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг