“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна
Улаанбаатар -22°
С.Зоригийн хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргалаа
2017.12.1

 

Гэрэл зургийг MPA.mn                                                

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн зарим зүйл заалтыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ асуудлаар   ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.  Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой  14926 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлээс  гаргахыг дэмжжээ.   Ингэснээр дээрх хавтаст хэрэг бүхий  материалыг ТЕГ-аас  прокурорт шилжүүлэх юм байна.  Харин уг хэрэгт холбогдох  74 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлд үлдээж байгаа аж. Дээрх нууцын зэрэглэлтэй материал захиалагчтай холбоотой  гэнэ.  Тэрбээр мэдээлэлдээ:

 

-УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон . Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцад үлдэж байна.  Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломжтой  хэмээлээ. ХЗХД-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 
-Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх үү?

 

-Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт,  хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна.

Н.Энх

С.Зоригийн хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг