Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Махны экспортоос 108 тэрбум төгрөгийн орлого оллоо
2017.12.1

 

Манай улс 2017 оны 11 нэгдүгээр сарын байдлаар  ОХУ-д 480 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 19800 тн адууны мах, Иран, Катар улсад 1200 тн хонь, ямааны мах нийт 21,5 мян.тн мах экспортлон 108 тэр бум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо хэмжээ 5 дахин нэмэгдсэн. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний хувьд 1880 кг-ийг экспортлоод байна.

 

ХХААХҮ-ийн яам нь Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмж, Засгийн  газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу малын мах экспортлох тоо, хэмжээг заасан квотыг олгон ажиллаж байна.  Тус квот нь Монгол улсаас мах экспортлох зөвшөөрөл бус харин Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор тогтоож буй тоо, хэмжээ юм.

 

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоосон. Тухайлбал 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах харин хонь, ямааны маханд хязгаар тогтоохгүйгээр экспортлохоор болсон.

 

Мах экспортлох квотын зөвшөөрлийг авснаар аливаа нэг улс оронд мах экспортлох боломжгүй юм. Тодруулбал мах экспортлохын тулд  импортлогч улсаас “итгэмжлэл” авсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байх ёстой юм.

 

Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход дараах үндсэн шаардлагыг зайлшгүй биелүүлсэн байх шаардлагатай.

 

Үүнд:

  • Экспортлогч болон импортлогч улсууд нь Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх.
  • Монгол улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх.
  • БНХАУ, ОХУ болон БНСВУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх.
  • Гуравдагч улс оронд мах махан бүтээгдэхүүн экспортлоход тухайн импортлогч улсын мал эмнэлэг, үржлийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

 

ОХУ болон БНХАУ-аас экспортлох эрх авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ХХААХҮЯ-ны веб сайтын Хүнсний үйлдвэр, Экспорт, импорт хэсэгрүү орж авч болно.

 

ЭХ СУРВАЛЖ: http://mofa.gov.mn

 
Махны экспортоос 108 тэрбум төгрөгийн орлого оллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг