Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Аврагчид тэсрэх бодистой ажиллах эрхийн гэрчилгээгээ авлаа
2017.12.1

 

Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран  “Тэсрэх материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрх олгох “ТМ-17.1” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод өнөөдөр гэрчилгээг гардууллаа.

 

Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захирал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өгсөн юм.

 

Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч-тэсэлгээчин, тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй алба хаагч хамрагдав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

 

Аврагчид тэсрэх бодистой ажиллах эрхийн гэрчилгээгээ авлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг