Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Эмэгтэйчүүдийн Дэлхийн Цомд оролцох тамирчид
2017.12.1

ОХУ-ын Чебоксар хотод өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн эхэлнэ. 2001 оноос анхлан зохиогдож эхэлсэн уг тэмцээнд 8 улсын баг тамирчид оролцох юм. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч 8 орны тоонд манай чөлөөт бөхийн тамирчид багтан оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд манай хэсэгт БНХАУ, Азербайжан, Украйн улсын баг багтаад байгаа бол “А” хэсэгт  Япон, ОХУ, АНУ, Швед улсууд өрсөлдөнө.

 

16 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд Японы баг тамирчид хамгийн олон удаа буюу 8 удаа түрүүлсэн байдаг бол БНХАУ-ын баг тамирчид 6 түрүүлсэн амжилтаар удаалдаг. Азийн бүсгүйчүүдийн ноёрхолд 2003 он ганц удаа завсар орж байсан юм. Тухайн жил АНУ-ын  бүсгүйчүүд дэлхийн цомыг өргөж байжээ.

 

Энэ удаагийн Дэлхийн цомд манай улсаас

 

48 кг: Б.Чимгээ /өсвөр үе, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт/

53 кг: Г.Отгонжаргал /23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт/

55 кг: Э.Сумъяа /2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт/

58 кг: А.Батцэцэг /23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/

60 кг: Э.Гантуяа /23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ААШТ-ий хүрэл медальт/

63 кг: П.Орхон /2017 оны дэлхийн аварга/

69 кг: С.Батцэцэг /Лондон-2012 Олимпын Наадмын хүрэл медальт, 2010 болон 2015 оны дэлхийн аварга/

75 кг: О.Насанбурмаа /2008, 2011, 2013 онуудын ДАШТ-ий хүрэл медальт/,  Г.Уртнасан нарын тамирчид эх орноо төлөөлөн оролцоно.

 

Тэмцээн өнөөдөр 15:00 цагаас нэгдүгээр тойргийн барилдаануудаар эхэлж маргааш орой медалийн эзэд тодорно.

 

Б.Энх-Амгалан

Эмэгтэйчүүдийн Дэлхийн Цомд оролцох тамирчид
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг