Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана
2017.12.1

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 12 дугаар сарын 1-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

 

 

Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.

 

Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 

 Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа. 

 

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа

 

УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийлээ. Тэрээр,

 

-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэрэг энэ үндсэн хэргээс тусгаарлагдаж энэ чиглэлээр нь хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна.

 

Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь илүү нээлттэй болох юм гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг