Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Гарааны бизнес эрхлэгч залууст 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт үзүүллээ
2017.12.1

 

Гарааны бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар Швейцарын хөгжлийн агентлагийн сахүүжилтээр хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-өөс дээрх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, үр дүнг хэлэлцсэн юм. Түүнчлэн төсөлд хамрагдсан залуучууд, ХНХЯ, ХААХҮЯ, олон улсын хандивлагч байгууллага, төсөл хэрэгжиж буй аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл зэрэг 70 гаруй хүн оролцов.

 

Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.9 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Залуус их, дээд сургууль төгслөө ч ажил олдохгүй бол хувиараа бизнес эрхлэх нь түгээмэл ч тэдний энэ санааг дэмжсэн үйл ажиллагаа дутмаг байдаг.

 

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хийж бүтээх, шинэ бизнес эхлүүлэх мөрөөдөлтэй залуусын Монголд төдийгүй дэлхийн зах зээлд цахиур хагалах шинэ санааг дэмжих зорилгоор 2016 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хугацаанд 800 гаруй залууст гарааны бизнес эрхлэх сургалт зохион байгуулжээ. Мөн тэднээс шилдгийг шалгаруулж санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал, найман аймаг буюу баруун бүсийн таван аймаг болон Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул зэрэг найман аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт /Баянгол, Хан-Уул/ төслийг хэрэгжүүлж 800 гаруй залууст гарааны бизнес эрхлэх сургалт явуулж, тэднээс шилдгээр шалгарсан, дэлхийн зах зээлд цахиур хагалах  12 залууст 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.  Тэдний төлөөлөл зөвлөгөөнд ирсэн байлаа.

 

Түүний нэг нь “Sakhar” эмийн ургамалтай, казах үндэсний савангийн брэнд

 

Экзем, загатнаа, харшил болон түүнтэй төстэй арьс өнгөний асуудлыг бүрэн эдгээдэг уг саванг  Баян-Өлгий аймагт гарааны бизнес эрхлэгч Б.Солтанбек санаачилжээ.  Ясны тос болон уулархаг газар ургадаг алабута эмийн ургамлаар хийдэг уг савангийн “ид шид” хэрэглэгчдэд гайхагдаж, өөрсдөө тэдний бүтээгдэхүүнийг сураглан ирдэг гэнэ. Мөн хүргэлтийн үйлчилгээ ч байгаа аж.  Түүнчлэн ямааны арьсан дээр Казах үндэсний хээг хатгасан цүнх болон түрийвчийг борлуулдаг юм байна. Тэднийх бүтээгдэхүүнээ тун удахгүй Казахстанд нийлүүлэх гэж байгаа аж.

 

Түүнчлэн уулзалтад тансаг зэрэглэлийн ган төмөр, арьс, гууль, мөнгөөр хийсэн, хутга үйлдвэрлэдэг “Таван салаа”, мод болон ширээр тансаг зэрэглэлийн цүнх үйлдвэрлэдэг “LIVON”, хүүхдийн тараг үйлдвэрлэдэг “Мазаахай”, суль, сулихарын гурилтай сүүтэй цай үйлдвэрлэдэг “Алтай органик цай”, ингэний сүүн чихэр болон, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүүн цацал”, тойгны тосоор хийсэн ванны бөмбөлөг, лаа, үнэртүүлэгч зэргийг үйлдвэрлэдэг “Шижир” зэрэг брэндүүд ирсэн байлаа.  

 

Төсөл хэрэгжсэн аймаг, дүүрэгт 2018 онд төсөл дахин хэрэгжих бөгөөд төсөлд хамрагдахыг хүссэн иргэн  төслийн цахим хаягт бүртгүүлж, бизнес санаагаа видео хэлбэрээр байршуулснаар төсөлд хамрагдах боломжтой. 

 

Төсөлд хамруулах шалгуур тун энгийн. Юун түрүүнд та 35 хүртэлх настай байхаас гадна бизнесийн багаа бүрдүүлсэн байх шаардлагатай.  Мөн бизнес санаагаа төлөвлөн, түүнийгээ видео бичлэгт багтаан төслийн багт ирүүлэх юм байна.

 

Р.Ренчиндулам

 

 

Гарааны бизнес эрхлэгч залууст 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт үзүүллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг