Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллана
2017.12.1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг мэдээлэл хийсний дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг гишүүн Л.Болд танилцуулсан юм. Дараагаар нь гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Эдийн засгийн гадаад харилцаа үр ашигтай байгаа юу? Өрийн хэмжээ ямар байгаа вэ? Гадаад харилцаанд ямар бодлого барьж байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Манайх хоёр хөрштэйгээ хөрөнгө оруулалт, гадаадад худалдаа түлхүү явагдаж байгаа. Бусад орнуудтай гадаад худалдааны чиглэл түлхүү явагдаж байна. Манайх 2016 онд эдийн засгийн бодлогын алдаа гаргасан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар  бусад орнуудаас 5.5 сая ам.долларын санхүүжилт аваад байна. Өнөөгийн Монгол Улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч орнуудтай эдийн засгаар тэгш харилцаж байна. Цаашдаа бодлогын алдаа гаргахгүйгээр зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллах хэрэгтэй.

 

Зээлээ бууруулахад анхаарч ажиллаж байна. Эрдэнэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байхаар харагдаж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх хандлага байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 75 хувьд байна. Төсвийн сахилга батыг хангах чиглэлээр 2018 онд сайн хангасан.  2018 онд өр хүндрэл учруулаад байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс 2018 он шийдвэрлэх жил байгаа.

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-Гадаад бодлогоо харилцан ашигтай байлгах зарчимыг барьж байгаа. Гадаад худалдаа энэ жил нэмэх баланстай байгаа. Орон орноор нь хувааж үзвэл хойд хөршид хасах, өмнөх хөршид нэмэх баланстай байна. Бодлогоо тэнцвэржүүлэх тал дээр аль болох зах зээлээ төрөлжүүлэх бодлого барьж байна.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн алдаатай бодлого явуулсан гэж манай эрх барьж нар шүүмжилдэг. Бид эдийн засгийн хүнд үед хямралыг давж гарах суурь эдийн засгийн алхам хийсэн гэж үздэг. Ерөнхий сайд гадаад харилцаагаа хийх уулзалтаа аль улсаас эхлэх вэ? Дан улстөрөөр эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй шүү.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Аль ч нам, сөрөг хүчин гадаад болон дотооддоо нэг бодлогоор ажлаа явуулах ёстой. Л.Болд гишүүнийг анхааруулж, шүүмжилж хэлж байгаатай санал нэг байна. ШХАБ-ын айлчлалд Шадар сайд явсан. ШХАБ-д Монгол Улс элсэх эсэхэд тодорхой бодлого гаргах ёстой. Хоёр хөрштэй харьцах асуудлаар онцгойлон анхаарч байгаа. Ерөнхий сайдын гадаад айлчлал яригдаж байгаа. ОХУ-д айлчлах бэлтгэл ажил хийгдэж байгаа. БНХАУ болон бусад улсад айлчлах айлчлал яригдана. БНСУ-д ирэх он гараад айлчлал хийхээр яригдаж байна. Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нар гадаад улсад айлчлахдаа улстөрчдөөс гадна бизнесийнхнийг хамруулж, бизнесийн уулзалт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна.

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой. Манай экспортод эергээр нөлөөлж байгаа. Гэхдээ бусад өөр салбаруудын экспортын боломжийг судлах хэрэгтэй. Японтой хийж байгаа худалдаанд ч эерэг талтай байгаа юм билээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг