“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна
Улаанбаатар -22°
Дэлхийн банк 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
2017.12.4

Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл өрийн тогтвортой байдлыг сэргээж, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар авч буй Монгол Улсын арга хэмжээг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.

 

 

"Тус хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд нь оруулахад чиглэсэн засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм. Тэргүүлэх чиглэлүүдэд бодлогын шинэчлэл хийснээр төсөвт тохиргоо хийх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална. Дээрх шинэчлэлийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн хүрээнд олгож буй урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн хамт Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах юм. " гэж Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэллээ.

 

Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтжээ. 

 

Энэ санхүүжилт нь ашигт малтмалын бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрчим хүч, боловсрол, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил, төв болон орон нутгийн засаглал зэрэг салбарт Дэлхийн Банкны зүгээс хөрөнгө оруулж, техникийн туслалцаа олгож буй бусад үйл ажиллагаатай уялдан, нэмэлт дэмжлэг боллоо.

Дэлхийн банк 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг