Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Дотоодоос угшилтай гадаад бодлогын АСУУДАЛ
2017.12.4

 

Энэ парламент бүрдээд хоёр дахь Засгийн газрыг байгуулаад байгаа. Эдийн засгийн хямралыг даван туулах,  улс орноо хөгжүүлэхэд манай гадаад харилцаа, хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  гадаад бодлогын талаарх мэдээлэл дотоодын төдийгүй олон улсын анхаарлыг татсан биз.

 

Бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримталж байна вэ гэдгээс олон улсын манай харилцах харилцаа ч шалтгаалах юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа  гэдгийг би өнөөдрийн хийх мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна.” Гэдгээ онцолсон. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй, бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан хэдий гадаад нэр хүнд унаагүй, эерэг байгаа нь сайшаалтай.  Монголчууд бид эрт үеэсээ “нэр хугарахаас яс хугар” гэж  нэр төрөө эрхэмлэж ирсэн улс.

 

Харин өнөөгийн нөхцөлд гадаад харилцаанд хүндрэлтэй асуудал байгаа нь өдөр тутмын амьдралаас ч мэдрэгддэг. Үүнийг нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байгаа энгийн жишээгээр Ерөнхий сайд дурдана лээ.

 

“Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл,  тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна. Харин бид зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө. Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай. Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, дотоод зохицуулалт руугаа өнгийж харах хэрэгтэй. Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна” гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

 

Ер нь төрийн үйл ажиллагааны  залгамж чанар, бодлого  ихэнх яам, агентлагуудад алдагдах талтай ч, гадаад харилцаанд үеийн үед хадгалагдсаар ирсэн. Бид хоёр хөрштэйгээ  хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээс манай улсын гадаад харилцаа эхэлдэг ч гэж болохоор. БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгч ирсэн билээ.

 

Түүнчлэн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлж байгаа.

 

Харин Манай улсын гадаад бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлд сөрөг хүчин зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. “Хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогын тэнцвэртэй байдал алдагдлаа. Хоёр хөрштэйгээ тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитой болгох тал дээр МАН-ын Засгийн газрууд хангалтгүй ажиллаж ирлээ. Нөгөө талаар манай гуравдагч хөршийн бодлого өмнөх инерцээрээ л явж, үндсэндээ зөнд нь орхигдчихоод байна” гэж тэд шүүмжилж байна

 

Цаашлаад  “Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны эрч саарч байна. Гадаад бодлогын чухал гүүрүүдээ нурааж байна. Алсын хараатай, холын бодолтой нээсэн зарим ДТГ-уудыг татан буулгасан явдал Монгол Улсын гадаад харилцааны орон зайг зориудаар хумьсан хэрэг боллоо.  Үндсэн хуулиар гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох болон эгүүлэн татах бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч эдэлнэ гэж заасан. Засгийн газар энэ асуудал дээр Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож явах ёстой. Гэтэл Элчин сайд нарын томилгоог Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаравчлан бөөнөөр хийсэн нь хариуцлагагүй үйлдэл болсон.  Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр манай улсын анхны чөлөөт худалдааны гэрээ гэдгээрээ чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Гэвч уг хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх чадваргүй, дараагийн хүн томилолтоо аваагүй байхад өмнөх ДТГ-ын тэргүүнээ яаравчлан татаж ажил хариуцах эзэнгүй сууж байна. Дэлхийн худалдааны байгууллагын боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна” гэсэн шүүмжлэлийг хөврүүлэв.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сөрөг хүчний зарим шүүмжлэлийг хүлээн авч байгаагаа хэлж, гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно” гэдгээ онцолсон бол сөрөг хүчний тухайд "Гурван талт дээд хэмжээний уулзалтыг цаашид агуулгын хувьд хэрхэн хийх талаар ҮАБЗ дээр сайн ярилцах хэрэгтэй байна. Эдийн засгийн коридорын асуудлууд яригдаж, зарим төсөл урагшлах хандлагатай байгаа боловч Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалыг бид умартаж болохгүй гэсэн саналыг дэвшүүлж байна лээ.

 

Ер нь аль ч төр, засгийн үед залгамж халаагаа үргэлжлүүлж ирсэн гадаад бодлогын асуудал дотоод эв нэгдэл, ойлголцлоос хамаарахыг улс төрийн намууд, улстөрчид юу юунаас илүүтэй мэдэж байгаа биз.

Н.Энхлэн 

 

Дотоодоос угшилтай гадаад бодлогын АСУУДАЛ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг