Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Өлсгөлөн зарласны утга учир тайлагдлаа
2017.12.4

 

Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр гэгч 2017 оны 10 сарын 16-наас эхлэн хэдэн хоног Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласныг бүгд санаж байгаа. Тэрээр өөрийгөө “орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон” хэмээн зарласан.

 

Яг бодит учир шалтгаан нь маргааш болох шүүх хуралд нөлөөлөх зорилгод буй.

 

Б.Батдэлгэр шударга шүүхийн өмнө өөрийн буруугүйг нотлох баримтын хомсдолд орж, буруутайгаа ухамсарлахын хирээр шүүхээс оноох нөхөн төлбөрөөс зайлсхийх боломж гарч магад хэмээн сэтгэж ийн өлсгөлөн зарласан аж.

 

Шүүхээр шийтгэгдэх болоод ирэхээр гэмтнүүд бүгд “хэлмэгдлээ” хэмээн чарладаг заншил тогтсон болохоор иргэд болоод хуулийн ажилтнууд дунд итгэх хүн огт гарсангүй. Харин учир мэдэхгүй улс төрчид, ядарсан хүнд тус болж байгаа дүр эсгэн сонгогчдоосоо оноо татах зорилгоор асуудалд хошуу дүрсэн ч явуургүйг мэдмэгц тэр даруй зайгаа авч байлаа.

 

Б.Батдэлгэр УИХ-ын зарим гишүүд болоод бусад албаны хүмүүс рүү хандсанд эхлээд сонссон ч уг хэргийг шүүхээр шийдэгдэх шатандаа явааг сонсмогцоо холдсон байна. Монгол улсад үнэнийг гагцхүү шүүх тогтооно гэсэн хуулийн засаглалын зарчмыг Б.Батдэлгэр хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шүүхийн шийдвэрт нөлөөлчих санаа агуулан өлсөх, гүжирдэх, өөрийгөө өрөвдүүлэхийг оролдох зэргээр элдвээр аягласаар л явна.

 

Б.Батдэлгэр “Надад хилсээр чанга дэглэмтэй хорих ангид 7-8 жил хорих ял өгөх гэж байна” хэмээн мэдэгдсэн. Үнэндээ бол Б.Батдэлгэр нь батлагдсан зураг төслийг зөрчиж цахилгааны ажлыг оромдсон хэрэгтээ Эрүүгийн хуулийн 20.13-д заасны дагуу шалгагдсан нь үнэн. Сэтгэлгүй хийсэн ажлыг нь өөр компаниар шинээр хийлгэх гэж олон арван сая төгрөгний зардал, цаг хугацаа, хөдөлмөр орсон нь ч үнэн.

 

Гэвч цаг хугацааны хувьд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул хэрэгсэхгүй болгох нөхцөл үүссэн аж. Б.Батдэлгэр Өршөөлийн хуулийн заалтаар ялаас мултарна гэдгээ анхнаасаа мэдэж байсан хирнээ өөрийгөө өрөвдүүлж, шүүхэд олон нийтийн дарамтыг тулгах зорилгоор хэлмэгдэж байгаа хүний дүрд тоглож явжээ. 

 

Болсон явдал нь сүр бадраах зүйл огтхон ч биш бөгөөд хоёр байгууллагын хоорондын гэрээний маргаан л аж. Б.Батдэлгэр захирал Бүрэн цутгамал ХХК-ынхаа дансаар 1 тэрбум 200 төгрөг авчихаад ажлаа гүйцэд хийлгүй, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр өгчихөөд, барилгын ажлаа хаяж явсан байна.

 

Б.Батдэлгэрийн орхиж явсан ажлыг шүүх шинжээчээр үнэлгээ хийлгэхэд “нийтдээ 981 сая төгрөгийн ажил хийгдсэн” болох нь тогтоогдсон аж. Энэ нь Бүрэн цутгамал компанийн гаргасан бүх зардал, ажиллагсдын цалин, бараа материал болоод компанийн өөрийнх нь ашгийг нь хүртэл оруулсан тооцоо юм байна.

 

Монгол улс 1992 оноос хуулийн засаглалд шилжсэн. Төрийн болон аж ахуйн нэгж иргэдийн хооронд үүссэн бүх маргааныг шүүхээр хэлэлцэн, зөв бурууг тогтоодог болоод удаж байна. Гэтэл Б.Батдэлгэр өөрийн охорхон бодлоор асуудлыг улс төржүүлэх, олон нийтийг шуугиулах байдлаар шийдэхийг оролдож байна.

 

Хэрвээ өлсгөлөн зарлаад л зөв, бурууг шийддэг бол хууль шүүхийн хэрэг байна уу? Харилцан өлсгөлөн зарлаад хэн нь удаан тэссэн нь зөвддөг болчихмоор юм даа.

 

Өлсгөлөн зарласны утга учир тайлагдлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг