Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Говийн бүсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчдийн сургалт эхэллээ
2017.12.4

 

Говийн бүсийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчдийн сургалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр /2017.12.04/ эхэллээ.

 

Шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

 

 

Сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нийт 88 алба хаагч хамрагдаж байна.

 

Сургатын нээлтийн үйл ажиллагаа Батмөнх даян хааны нэрэмжит аймгийн төв талбайд зохион байгуулагдаж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцож, “Сүлд” чуулгын болон аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Наран говь” хамтлагийн уран бүтээлчид ая дууны дээжээсээ өргөн барилаа.

 

 

Мөн энэ өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид Өмнөговь аймагт ажиллаж “Үргэлж тантай хамт” өдөрлөгийг зохион байгуулан, цагдаагийн алба хаагчид, иргэд, олон нийтэд уран бүтээлийн тоглолтоо толилуулах юм.

 

 

Говийн бүсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчдийн сургалт эхэллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг