Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Хүн төрөлхтний алтны бэлгэдэл, хэрэглээ буюу алт бол харь гаригаас ирсэн метал
2017.12.4

 

Алт гэж хэлэхэд таны санаанд хамгийн түрүүнд юу бууж байна вэ. Гялалзсан шаргал өнгө, сүр жавхаатай, үрэлгэн байдал юун түрүүнд төсөөлөгдөнө. Өнгөрсөн зуунуудад алт хэмээх металийг хаад хатдын титмээс эхлээд сэлэм, жадны үзүүр хийхэд ашиглаж байснаас гадна уран зургийн чанарыг сайжруулахад хэрэглэж, үнэ цэнийг нь өсгөх зорилгоор хээ угалзанд шигтгэж байжээ. Зарим газрын уламжлалд алтыг баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын гол хэрэгсэл болгох нь элбэг. Дорнын соёлд алт болон үнэт эдлэлийг хурим найр, баяр ёслолд бэлэг болгон барьдаг уламжлал одоо ч хэвээр. Өмнөд Азид бэр болон хүргэний хувцасыг алтан оруулгатай хийдэг нь уламжлал юм. Хүн төрөлхтөн алтанд эртнээс шунан дурласаар ирсэн. Ховор, үнэтэй энэ метал нь хэд хэдэн анхаарал татахуйц шинж чанарыг агуулдаг. Эрт дээр үед эзэнт гүрнүүд энэхүү гялалзсан металаар сайрхан гайхуулж, үүний төлөө эрх мэдэл, эзлэн түрэмгийлэх дайн тулааныг хийж, бүх цаг үеийн турш хүн төрөлхтөн алт олборлохын төлөө уйгагүй зүтгэсээр ирсэн билээ.

 

 

Чухам яагаад үүнд ингэтлээ татагдан, дурлах болоо вэ? Алтны үнэ цэнэ металдаа байдаг уу өнгөндөө байдаг уу? гэх асуултын хариуг тодорхойлоход хэцүү хэмээн Их Британийн Урлагийн Коллежийн профессор Петер Оаклей хэлж байна. Алтны биет байдал болоод өнгө нь харилцан хамаарах учраас л үнэ цэнэтэй байгаа юм гэж тэрээр дурджээ. Гадаад болон дотоод шинж чанар нь бие биенээ нөхөж, алтыг үнэ цэнэтэй болгодог. Бид алтыг гаднах өнгөгүйгээр нь бас биет байдалгүйгээр нь төсөөлөшгүй. Энэ чанараараа алт нь эд баялаг, амжилтыг билэгддэг.

 

“Бурханы баас”

 

Урлагийн түүхч Ребекка Зорах болон кино найруулагч, шүүмжлэгч Майкл Жуниор Филпсийн  “Алт: Онгон байгаль ба уламжлал” номонд Андын нурууны газар орчмын тухай дурдахдаа “Гялтганасан, нүд гялбам өнгөний нөлөө, цацран туяарах, очрон гялалзах, тансаг жавхаатай, гэрэлтсэн, хүчтэй өнгүүд бүгд халдашгүй байдлыг бэлгэдэх нь түгээмэл үзэгдэл байсан” хэмээн бичжээ.

 

 

Энэ ч утгаараа гялалзсан энэ метал нь бурханы шинж чанарыг агуулж байгаа гэж дийлэнхи шашин, соёлд илэрхийлсэн байдаг. Зарим нь биет байдлаараа ч холбоотой гэж үздэг. Ацтекийн соёлд алтыг “Бурханы баас” хэмээн зүйрлэдэг байсан бөгөөд эртний Египтчүүд “Нарны хөлс” хэмээн хэлдэг байжээ. Алтыг нарнаас цацарч дэлхий дээр буусан буюу манай дэлхийн үндсэн метал биш гэж эртний хүмүүс үздэг байжээ. Алтыг “Бурханы бие махбодь” гэж олон газар бэлгэддэг байсан учраас энэ нь ариун дагшин эд болжээ. Алтыг дэлхийн аль ч улс оронд хамгийн үнэ цэнэтэй, хүндэтгэлийн эд гэж үздэг байсан учраас алтаар урласан эд зүйл хамгийн өндөр үнэ хүрдэг.

 

Түүнээс гадна энэ номонд алтыг эрүүл мэнд ба эмчилгээний зориулалтаар хэрхэн ашигладаг байсан талаар дурджээ. Хятадын алхимич нар алтыг бэлдмэл болгон уухад тохиромжтой болгох, алтан тавагнаас хоол идэх ба сав суулга бэлдэх нь урт наслахад нөлөөлдөг гэж үздэг байжээ. 20-р зуунаас өмнө алтыг төрөл бүрийн яр шарх, тэмбүү, зүрхний өвчлөл, салхин цэцэг, сэтгэл гутрах өвчинд эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан хэмээн уг номонд бичжээ. Өнөөг хүртэл алтыг аливаа үрэвслийн эсрэг нөлөөтэй хэмээн үзсээр байна.

 

 

Нүд гялбам

 

Алтны хувирашгүй өнгө, шинж чанар нь түүнд татагдах шалтгаан болдог бөгөөд уг металийн ойх тусгал нь дотроосоо гэрэлтэн цацарч, хүний анхаарлыг ихэд татдаг.

 

Дундад зууны үеээс хадгалагдаж ирсэн Дорнын сүм хийдүүдийн хөшөө дурсгал болон бичээсүүдийг лааны гэрэлд харах үед эдгээрийг алтаар барласан бол өөрөөсөө гэрэл цацруулан, гялтагнаж байдаг.

 

“Алтны өнгө нүдний хүүхэн харааг тогтворгүй болгодог . Хүний нүд  туяарсан, гялалзсан хөдөлгөөнд үргэлж татагдаж байдаг. Энэ нь яг л усны урсгал адил. Учир нь хүн төрөлхтөнд амьдрахын тулд ус хэрэгтэй. Тиймээс ч амьдралын бас нэгэн чухал хэрэгсэл энэ метал хүний нүдийг татах нь гарцаагүй” хэмээн Пантон өнгөний хүрээлэнгийн захирал Лийтрийс Эйсмин хэлжээ.

 

Алтны үндсэн шинж чанар нь нартай үргэлж холбоотой. Алт бол өсөн дэвжиж байгаа юм бүхэнтэй холбоотой учраас мандан бадрахын бэлгэдэл наран ургахтай адил зүйрлэдэг. Энэ нь Монголчуудын гол бэлгэдэл буюу галын дөл мэт алтан шаргал өнгө, өөдөө мандан бадрахын бэлгэдэл билээ.

 

 

Алтан үсгээр арьсан дээр бичсэн библи судар

 

Сэтгэл хөдлөлийг удирдах

 

Хүний хараа олон сая өнгийг ялгах чадвартай хэдий ч тэрбумаас илүү өнгийг бөс бараан дээрээс ялгаж чаддаг хэмээн ухамсарын шинжлэх ухааны эрдэмтэн Доналд Хоффман үзэж байна. Өнгө ялгах өгөгдөл хүний сэтгэл хөдлөл дээр түлхүү төвлөрч, энгийнээс илүү онцгой өнгөнүүд дээр анхаарал хандуулдаг. Ийн сэтгэл хөдлөл дээр төвлөрсөн өнгө ялгах өгөгдөл нь тухайн өнгөнөөсөө ч илүү мэдээллийг хүнд өгч байдаг.

 

Судлаачид  хүрэн бараан өнгийн дэвсгэр дээр байх хүрэн саарал баавгайн арьс бүхий зурган дээр хийсэн туршилтаар үүнийгээ нотолжээ. Хүн тухайн өнгөлүү харах үедээ дээр нь байгаа баавгайг шууд анзаарч харна хэмээн тэрээр тайлбарлаж байна. Үүнтэй адил хүмүүс энгийн өнгийн дэвсгэр дээр байгаа алтан бөгж уруу харах үедээ бөгжин дээр анхаарлаа хандуулдаг. Учир нь тухайн металийн өнгө онцгой нөлөө үзүүлж байгаа юм.

 

Алтны гадаргуу дахь ховсдох шинж чанар

 

Нэгэн байгууллага дээр генийн алгоритмыг өнгө ялгах өгөгдлийг хөгжүүлэх болон тухайлсан сэтгэл хөдлөл уруу чиглүүлэх туршилт хийж, өөрсдийн бүтээгдэхүүнийг танил болгохыг оролджээ. Үр дүн нь маш хүчтэй байжээ.  Тэд бүтээгдэхүүнийхээ өнгө төрхийг зөөлөн  дүр зурагтай болгохын тулд  туулайн арьс болон нугасны сөд, харин дулаан өнгө төрхтэй болгохын тулд нүүрсний улайссан цог, нарны илч зэргийг ашиглажээ. Эдгээр нь хүнд эерэг мэдрэмжийг төрүүлдэг буюу алтны өнгө хүний сэтгэлийг ийнхүү дулаацуулдаг байна.

 

Амжилтын бэлгэ тэмдэг

 

Эртний Ром болон Европын орнуудад зарлагыг зохицуулах хуулийн хүрээнд хэт их алтаар чимсэн хувцас өмсөхгүй байх буюу дээд язгууртан угсааны хүн биш бол алт хэрэглэхгүй байхыг зарлигддаг байжээ. Алтан ялтасыг нэр хүнд бүхий, эрх мэдэл олгогдсон эзэд харамгүй ашигладаг байсан түүхтэй. Нийгмийн бүхий л давхарга алтыг үнэлдэг байсан бөгөөд алт олборлох нь бүх л зууны турш худалдааны хамгийн ашигтай нөхцөл байсаар ирсэн. Үүгээр ч зогсохгүй алдар нэрийг мөнхлөхөд ч ашигласаар иржээ. Сүүлийн үеийн уламжлалд хөгжимчид, урлагийнхан алтан хүзүүвчээ гайхуулдаг болсон. Энэ нь тэдний өөрсдийгөө чинээлэг бөгөөд амжилттай яваа гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр болжээ. Олон улсад алт гэдэг үг нь хөрөнгө, мөнгө гэдэг үгийг илэрхийлдэг. Хятад улсад алт гэдгийг хоршоо утгаар нь мөнгө хөрөнгө хэмээн ойлгодог.

 

nebustatue

 

 

Үүнээс гадна алт нь шашин болоод шашны ёс заншилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Алтыг католик шашинд хамба ламын хувцас хэрэглэл, толгойн зүүсгэлийг чимэглэх, байшин барилга, сүм хийд, дуган чимэглэхэд дэлхий даяар ашигладаг. Буддын шашинд алтаар бурхан бүтээх, бүрэх нь бурхны үнэ цэнийг өсгөж, хүндлэлийг бий болгодог. Алтыг Олимпийн медалаас гадна Нобелийн шагнал, Оскар болон Эмми авардс зэрэг томоохон нэр хүндтэй шагналын цом хийхэд зарцуулдаг. Учир нь ховор металаар хийсэн уг шагнал тухайн хүнийг бусдаас онцгой хэмээн цоллож байгаа нэг бэлгэдэл хэмээн үздэг билээ. Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл алт нь урам зориг бадраах, урагшлах хүч өгөх үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үздэг байна.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.nud.mn

Хүн төрөлхтний алтны бэлгэдэл, хэрэглээ буюу алт бол харь гаригаас ирсэн метал
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг