Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Ипотекийн зээлийн журмыг өөрчилнө
2017.12.4

 

Шинэ Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийг орон сууцанд хамруулах шаардлага бий. Гэвч урьдчилгаа 30 хувь төлөөд орон сууцанд орох иргэд ховор байгаа тул ипотекийн зээлд тавигддаг нөхцөлүүдийг өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.

 

Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд 30 хувийн урьдчилгаа 20 хувь болж буурах боломжтой. Мөн ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжжлах уу, үгүй юу  гэдэг асуудал ч хөндөгдөж буй ажээ.

 

Сануулахад, ипотекийн зээлийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлснээр 90 мянга орчим айл өрх хамрагджээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Ипотекийн зээлийн журмыг өөрчилнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг