Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Монгол монголоосоо зугтдагийн учир
2017.12.4

 

Сумогийн монгол бөхчүүдийн асуудал намжиж амжаагүй байтал Японы метронд зодолдсон монголчуудын бичлэг олон нийтийн сүлжээгээр тархлаа. Хоёр монгол нийлэн нэг монголоо зодож, цустай нь хольж буй үйл явдлаас үүдэн Японы метро түр саатаж. Зодооныг япончууд кино шиг үзэж, гайхаж гайхширч байна.

 

Иймэрхүү дүр зургийг дэлхийн өнцөг булан бүрт буй монголчуудын ааш авираас харж болно. Ямар сайндаа л хүний нутагт монгол монголоосоо зугтаж явахав. Нэгнээ дээрэлхэнэ, зодно, дээрэмдэнэ, хулхидана...хүнээс гарч болох муу муухай бүхнийг хүний газарт монголчууд үйлддэг. Гадны хэн нэгэн монгол хүнийг зодож байвал харж зогсоно, холуур тойрно, зугтаана. Хамгийн ойрын, хамгийн энгийн жишээ. Монголчууд Эрээн рүү “урсдаг” хэвээрээ л байгаа. Тэнд монгол, хятад наймаачдын хооронд маргаан үүсэх нь энүүхэнд. Бас монголчууд хоорондоо үзэлцэх тохиолдол ч мундахгүй. Монгол, Хятад хоёр зодолдож эхэлбэл Эрээний зээлийн наймаачид бүгдээрээ нийлж, монголыг зоддог. Харин хоёр монгол хоорондоо зодолдож байвал ойр хавийн монголчууд тойроод, хурдхан алга болдог. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн монголчуудын амин хувиа хичээсэн үзэл ингэж илэрдэг. Дэлхийн өнцөг булан бүрт буй монголчууд ийм л зантай.

 

Б.Энэрэл

 

Монгол монголоосоо зугтдагийн учир
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг