Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
”Чингис бонд” гадагшаа оффшорт гараагүй
2017.12.4

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар Монголбанкнаас өмнөх парламентын үед хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:


-Монголбанкинд хийсэн шалгалтын  дүгнэлттэй  АН санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн парламентад АН эрх баригч хүчин байхдаа суурь эдийн засгаа дэмжих зорилгоор Монголбанкинд мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн.  Харамсалтай нь энэ парламентын эрх баригчид мөнгөний бодлогыг үгүй болгож, төсөвт нэгтгэсэн. Ингэхдээ өнгөрсөн  1.8 жилийн хугацаанд эрх баригчид мөнгөний бодлогын асуудалд ямар үр дүнд  хүрсэн нь тодорхойгүй. 2012-2016 он бол эдийн засгийн түүхий эдийн уналтад автсан, хямрал нүүрлэсэн үе байсан. Тиймээс "Оюутолой"-гоос тэлсэн эдийн засгийг бууруулахгүй байх бодлогыг бид барьж байлаа.  Үүнтэй холбоотойгоор  АН мэдэгдэл гаргах болсон гэж нэгдсэн байр суурьт хүрлээ. 


2008-2012онд эдийн засаг ямар байсан, 2012-2016 онд ямар бодлого барьсан, 2016-2018 он хүртэл эдийн засаг ямар байгаа талаар дурдана. 2012 онд инфляцийн өсөлт зорилтот  өндөр байсан. Инфляцийн өсөлтийн 2/3-ийг эрэлтийн, 3/1-ийг хэрэглээний эдийн засаг эзэлж байлаа. Эдийн засаг өсөлттэй байсан үед Засгийн газарт, өрхөд хуримтлал үүсээгүй. Тиймээс "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн нь "Оюутолгой" байсан. "Оюутолгой" эдийн засагт өсөлт, тэлэлт авчирсан ч гэсэн Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн. "Оюутолгой"-ын 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн  хүүтэй зээлж авсан. Энэ нь өөрөө валютын хомсдлыг  эдийн засагт бий болгосон. Учир нь "Оюутолгой"   зөвхөн зардал шаардлагатай хөрөнгөө Монголын эдийн засагт оруулж ирж байна.

 

"Үнэ тогтворжуулах" төсөл Монголын эдийн засагт үр дүн авчирсан. 2016-2018 онд МАН-ын үнэмлэхүй болох мөнгөний бодлогыг төсөвт шилжүүлснээр эдийн засагт ямар үр дүн авчирсан бэ?  "Чингис" бондын мөнгө  Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан, гадагшаа оффшорт гараагүй. 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байр хадгалж, утааг бууруулахад зарцуулсан. Нийтдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 3.9 их наяд төгрөг гарсны 2.8 их наяд нь ипотекийн зээл. Үлдсэн 1.1 их наяд төгрөг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт орсон. Энэ хөтөлбөрөөр шатахууны үнийг тогтвортой барьж чадсан. Мах, гурил, өргөн хэрэглээний  үнийг тогтвортой барьсан бодлогын зардал байсан.


Хөгжлийн банкаар авсан 4.9 их наяд төгрөгийн зээл нь дэд бүтэцтэй холбоотой, эргэн төлөлт сайтай зээл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн төсөл 98 хувийн эргэн төлөлттэй явж байгаа гэлээ.


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.


-Б.Хурцын томилогооны асуудалд ямар байр суурьтай байна вэ? Таныг гишүүн Ж.Батзандан бүлгийн дарга уу,бүлэглэлийн дарга уу гэдгээ шийдэх хэрэгтэй гэж байсан.


-Нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн. Олон нийтэд ил байх ёстой. Яагаад гэвэл нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байна. Ж.Батзандан ямар учиртай тийм мэдэгдэл хийснийг мэдэхгүй. Өнөөдөр би бүлгийн асуудлаар мэдээлэл хийж байна.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд АН ямар байр суурьтай  байна вэ?


-АН-ын бүлэг Үндсэн хуулиар өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ ямар хүрээнд өөрчлөлт оруулахыг хэлэлцэх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой.

Н.Энх
 

”Чингис бонд” гадагшаа оффшорт гараагүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг