Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа
Улаанбаатар -22°
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдлаа
2017.12.4

 

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

 

Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг  сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна.  Дээрх зарчмуудад тулгуурлан мэдээллийн нэгдсэн нээлттэй систем бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтэц байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулж байгаа санал, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан асуудалд хяналт тавьсан болон хуулийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх мэдээлэл зэргийг сонсов.

 

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, хууль эрх зүйн орчин тогтвортой бус байлаа. Дээд түвшинд хөрөнгө оруулалтын орчны нэгдсэн ажиглах тогтолцоогүй, төрийн байгууллагуудын  уялдаа холбоо муу, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт, хүнд суртал учруулдаг, гомдол, хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэдэггүй, тэднийг үндэслэлгүй хорьж, хилийн хориг тавьдаг зэргээс болж хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн байна.

 

Үүнээс гадна холбогдох агентлагийн тавьж байгаа шаардлагыг яамд нь үл тоомсорлож, яам хоорондоо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ажилладаг жишиг тогтсон байсныг засч залруулахыг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн юм.

 

Энэ бүхнээс үүдэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ Засгийн газар бодлого, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг