Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Уул уурхайн салбарын хуулийн давхардлыг арилгана
2017.12.4

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ийнхүү 10 гаруй хуулийн хийдэл, зөрчил, давхардлын тайлан, эдгээр хуульд оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналыг бэлтгэсэн байна.

 

Ажлын хэсгийнхэн:

 

-Ашигт малтмалын тухай

 

-Газрын тосны тухай

 

-Газрын хэвлийн тухай

 

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай

 

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай

 

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

 

-Цөмийн энергийн тухай

 

-Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

 

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай

 

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчлийг тогтоон, нэгтгэсэн байна.

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багтай хамтран боловсруулж, Улсын Их хурлын энэ намрын нэгдсэн чуулганд хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. 

 

Хуулиудын уялдааг хангах нь иргэд, аж ахуйн нэгж, төр хуулийн зохицуулалтын талаар нэгдсэн ойлголттой болж, аливаа хэрэг маргаан буурахад нөлөөлөхөөс гадна үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс  байнга шүүмжлэлд өртдөг эрдэс, баялгийн хууль тогтоомжийн эрх зүйн орчны ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

Уул уурхайн салбарын хуулийн давхардлыг арилгана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг