Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Европын холбоонд бүтээгдэхүүнээ экспортлох гарын авлага гаргажээ
2017.12.4

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Европын холбооны санхүүжилтээр ажил олгогч эздэд зориулсан Европын холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортлох гарын авлага гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

 

Европын холбоонд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тавигддаг гадаад худалдааны нэмэлт GSP+, "Ready2Export" нөхцлийг хангаж буй байдалдаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрcдөө үнэлгээ хийх гарын авлага, үнэлгээний аргачлалыг гаргажээ.

 

Үнэлгээний аргачлал, асуулгын хуудсыг аж ахуйн нэгжүүд бөглөж, ашигласнаар тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд нэмэгдэж, нийгмийн хариуцлагатай ажил олгогч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоонд тогтвортой экспортлох нөхцөл бүрдэж, бизнес нь улам өргөжүүлэх боломжоо аж.

 

“Уг үнэлгээнд хамруулсан олон улсын хөдөлмөрийн болон хүний эрхийн хэм хэмжээний 10 норм, стандартыг ажлын байрандаа сахиж байх нь олон улсын түвшинд хүрэх нэг эхлэл” гэдгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ.

 

Түүнчлэн манай улс Европын холбоонд  7300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах гэрээтэй байдаг юм байна. Харин Европын холбооны улсуудын зүгээс манайд худалдааны нэмэлт нөхцөл гэсэн ганцхан шаардлага тавьдаг аж. Тэр нь тухайн байгууллага үйлдвэрлэлээ эрхлэхдээ хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх, хүний эрх, байгаль орчныг хамгаалсан,  авлигагүй орчин зэрэг онцгой нөхцлүүд байдаг гэнэ. Эдгээр нөхлцийг хангасан байгууллага бүтээгдэхүүнээ тус холбооны улсад экспортлох эрхтэй болно. 

 

Одоогийн байдлаар манай улс Европын холбооны улсуудад 80 гаруй сая долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. 

 

Р.Дулам

Европын холбоонд бүтээгдэхүүнээ экспортлох гарын авлага гаргажээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг