Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Монголын анхны хувийн бирж арилжааны хонх цохилоо
2017.12.4

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өнөөдөр “Монголын үнэт цаасны бирж” ХК-ийн арилжааг эхлүүлж хонх цохилоо.

 

 

Хороо үнэт цаасны арилжаа эрхлэх болон төлбөр тооцооны байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын үүднээс анхны хувийн хэвшлийн арилжаа эрхлэгч “Монголын Үнэт цаасны бирж” ХХК-д 2015 онд тусгай зөвшөөрөл олгосон юм.

 

 

Тус биржээр компанийнхаа үнэт цаасыг гаргах хүсэлтийг “Анд Энерги” ХХК-иас ирүүлсний дагуу Хороо энэ оны 10 дугаар сарын хуралдаанаар дэмжин шийдвэрлэж, нэг бүр нь 1.0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78,1 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгээд, үүний 66 хувийг нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн юм. Энэ шийдвэрийг дагуу “Монголын Үнэт цаасны бирж” ХХК анхны арилжаагаа гүйцэтгэж, 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөснөөс уг захиалга 186 хувиар давж, амжилттай биелээд байгаа төдийгүй өнгөрөгч 11 дүгээр сарын 10-наас хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлээд байна.

 

 

Анхны бөгөөд хариуцлагатай арилжаагаа амжилттай биелүүлсний дараа нээлтээ хийж, хонх цохиж буй тус биржийн хамт олонд Хорооны дарга С.Даваасүрэн амжилт хүсээд, алдаа эндэл гаргаж, хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах, эрүүл өрсөлдөөн бий болгож зах зээлийг зохистой хөгжүүлэх төрийн бодлогыг хөсөрдүүлэх эрхгүйг нь анхаарууллаа.

 

 

Арилжааны нээлтийн ёслолд Хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, “Анд энерги” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://frc.mn

Монголын анхны хувийн бирж арилжааны хонх цохилоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг