Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно
2017.12.5

 

Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,

 

  • Баянзүрх дүүрэгт-2
  • Хан-Уул дүүрэгт-15
  • Сонгинохайрхан дүүрэгт-4
  • Налайх-5
  • Багахангай-3
  • Багануур дүүрэгт-1 байршил байна.

 

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг