Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
МАХН: О.Баасанхүүг хөөсөн шийдвэр гараагүй
2017.12.5

Гэрэл зургийг MPA.mn

 

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, тус намын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал нар мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.

 

МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээс гаргасан. Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн хэмээн үзэж, МАХН-ын хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин энэ асуудалд МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням “Манай намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хоёр сар хойшлуулж байна. Дээд шүүх бүртгэх л ёстой, хянах ёсгүй. Хэн нэгний захиалгаар дүгнэлт гаргасан” гэсэн хариу тайлбарыг өглөө.

 

МАХН-ын хоёр хуваагдаад буй. Намын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэсэн бүлэглэл тус нам дотор бий болж, их хурлаа хийж, намын даргаа солих асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлж буй. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээллийг хийж байсан. Харин өнөөдөр МАХН-аас энэ мэдээллээ үгүйсгэлээ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах болзлоо хангасан гэж хэлсэн болохоос хөөсөн гэх албан ёсны шийдвэр гараагүй. Тэр өнөөдөр ч манай намын гишүүн хэвээрээ байгаа” хэмээн ярилаа. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “МАХН намайг хөөвөл төрийн санхүүжилтээс татгалзах шаардлагатай болно” гэсэн мэдэгдлийн хариуд Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүний 10 сая төгрөгийн л асуудал” гэсэн ойлгомжгүй хариултыг өглөө.

 

Тус нам ирэх оны нэгдүгээр сарын 27-нд их чуулганаа хийх юм байна. Харин О.Баасанхүү нарын зарлан хуралдуулах гэж буй их чуулган нь хүчин төгөлдөр бус гэдгийг МАХН-аас мэдээлэв. УИХ-ын О.Баасанхүү 73 хүний нэрийг бүрдүүлж, их хурал хийхээр ярьж буй аж. Харин тэр хүмүүс дунд нь МАН болоод АН-ын 10-аад хүний нэр бий. Бас МАХН-ын зарим хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

 

Б.Энэрэл

МАХН: О.Баасанхүүг хөөсөн шийдвэр гараагүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг