Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Хөдөлмөр эрхлэлтийг эрчимжүүлэх семинар боллоо
2017.12.5

“Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал” үндэсний семинар боллоо.

 

 

Үндэсний статистикийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Монгол Улсад зохистой хөдөлмөрийг хангах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь ТХЗ-ын хэрэгжилтийг хянах зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал” сэдэвт тайлангийн шинэчилсэн төслийг танилцуулж, хэлэлцлээ. .

 

Семинарт Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Mонголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, ОУХБ-ын ахлах зөвлөх Игорь Чернишев, зөвлөх Фараз Шибли, ОУХБ-ын Ази Номхон далайн бүсийн товчооны хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

 

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран 2017 оны тавдугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудад загвар болох үнэлгээний тайланг боловсруулан ажиллаж байна. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад нэн таатай байна.


Ирэх оны I улиралд, загвар тайлангийн төслийг эцэслэн гаргана. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр анхаарал хандуулж ажиллана” гэв.

 

Мөн Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2015 оны есдүгээр сард зохион байгуулсан 71 дүгээр чуулганы үеэр дэлхийн 193 орны төрийн тэргүүн ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг баталж, улс орнууд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг амлалт авсан. Тиймээс улс орнууд “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 оноос эхлэн дэлхийн болон үндэсний түвшинд тайлагнаж эхлэх учир яамд, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага өөрсдийн хариуцсан чиглэлийн тоон мэдээллээ тооцон гаргаж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх, Үндэсний статистикийн хорооны нэгтгэсэн тоон мэдээллийг ашиглан Үндэсний хөгжлийн газар тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тайланг бэлтгэн гаргах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран санал санаачилга гарган тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай” гэсэн юм.

 

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн Товчооны хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ “Монгол Улсын статистикийн байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай энэ зэрэгцэх сайн мэдээлэл гаргадаг. Тоон мэдээллээ олон улсын арга, аргачлалаар өндөр түвшинд боловсруулдаг. Тиймээс Монгол Улсыг жишиг улс болгохоор сонгож хамтран ажиллаж байна. Ирэх оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт ямар байгааг дүгнэж эхэлнэ. Хэрэгжилтийн үйл явцад мониторинг хийхийн тулд статистикийн мэдээлэл чухал үүрэгтэй. Үүний нэг хэсэг нь өнөөдрийн семинар” гэв.

 

Сонирхуулахад, Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2006-2016 оны хооронд 11.3 хувиас 10.0 хувь болж бага хэмжээгээр буурсан байна. Энэ бууралтад эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 11.4 хувиас 8.2 хувь болж буурчээ. Харин хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн дундах ажилгүйдлийн түвшин тогтмол сайжирсаар ирсэн бөгөөд тэр дундаа эрэгтэйчүүдийн ажилгүйдэл 2009-2016 оны хооронд гурав дахин буурсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ихээхэн бууралт гарсан хэдий ч буцаад өсөх хандлага ажиглагдаж байгаа аж.

 

Р.Дулам

Хөдөлмөр эрхлэлтийг эрчимжүүлэх семинар боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг