Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Г.Бямбасүрэн: МАХН нэг хүний дохио зангаагаар ажиллаж байна
2017.12.5

Гэрэл зургийг MPA.mn

 

МАХН-ынхан зэрэгцэн, хоёр мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн талынхан Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийсэн бол Н.Энхбаярынхан Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

 

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “МАХН 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд болсон сонгуулиудад амжилттай оролцож чадаагүй. Үүнийг МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больж, нэг хүний дохио зангаагаар ажилладаг болсон. Тиймээс их чуулганаа хуралдуулж, болохгүй байгаа зүйлээ засч залруулах шаардлагыг 2013 оноос өгч байсан ч хүлээж аваагүй. Асуудал даамжирсаар намаасаа сонгогдсон ганц гишүүнээ хөөхдөө тулсан” гэсэн мэдээллийг хийлээ.

 

МАХН дүрмийн дагуу их чуулганаа хоёр жил тутамд хийх ёстой аж. Гэтэл долоон жил их чуулганаа хуралдуулаагүй учраас хэсэг гишүүд нь шаардлага тавьсан ч намаасаа хөөнө гэжээ. Тиймээс МАХН-ын бага чуулганы 120 гишүүн хуралдаж, их чуулганыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд хийхээр болсноо хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Их чуулганаар намын дүрмээ өөрчилж батлахаас гадна намын шинэ даргаа сонгох юм байна.

 

Харин энэ хуралтай давхцуулан МАХН-ын нөгөө хэсэг АСА циркт хурал зохион байгуулахаар бэлтгэлээ базааж буй аж. Мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ энэ сарын 27-нд их чуулганаа хийхээр товлосноо хэлсэн юм.

 

Б.Энэрэл

Г.Бямбасүрэн: МАХН нэг хүний дохио зангаагаар ажиллаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг